Монгол Улс Ардчиллын индексээр ухарч 75-р байрт жагслаа
Б. Марал
2026-03-19
/
Улс төр

Монгол Улс Ардчиллын индексээр ухарч 75-р байрт жагслаа

 

Дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж, ардчиллын индекс гаргадаг V-Dem буюу Varieties of Democracy төслөөс 2026 оны ардчиллын индексийн үзүүлэлтийг танилцуулаад байна. Эл индексийн либерал ардчилал хэсгээр манай улс 75 дугаар байрт жагслаа. Ийнхүү өгөрсөн жил 81 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан манай улсын хувьд энэ жилийн үзүүлэлтээрээ зургаан байр урагшиллаа. 

Тус судалгаанд нийт 190 гаруй орны ардчиллын хөгжлийг олон үзүүлэлтээр тодорхойлдог бөгөөд улс орнуудын засаглал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгэм, хяналт, тэнцвэрийн тогтолцоог нарийвчлан шинжилдэг юм. 

Энэ жилийн хувьд манай улс иргэдийн оролцоо, зөвлөлдөх хэсэг, сонгуулийн ардчилал, тэгш эрхийн үзүүлэлтээр сайжирсан үзүүлэлтийг гаргажээ.

V-Dem Institute-ийн 2026 оны “Democracy Report” нь дэлхий даяар ардчилал ухарч буйг онцлоод зогсохгүй Монгол Улсын ардчиллын чанарт бодитой доройтол үүсэж байгааг анхааруулсан судалгаа болж байна.

Монголын ардчиллын гол хэмжүүрүүдийн нэг болох сонгуулийн ардчиллын индекс 0.496 орчимд хүрч буурсан нь ардчиллын үндсэн механизм болох сонгууль бодит өрсөлдөөнт шинжээ алдаж болзошгүйг илтгэж байна. Үүний зэрэгцээ либерал ардчиллын индекс 0.389 байгаа нь хууль дээдлэх ёс, эрх мэдлийн хяналт тэнцвэр сул байгааг харуулж байна. Оролцооны ардчиллын индекс 0.249 байгаа нь иргэдийн улс төрд бодит оролцоо хязгаарлагдмал байгааг илтгэж байгаа бол хэлэлцүүлгийн ардчилал 0.388, тэгш эрхийн ардчилал 0.353 байгаа нь бодлогын хэлэлцүүлэг болон нийгмийн тэгш байдал хангалтгүй байгааг илтгэнэ. Эдгээр бүх үзүүлэлт нийлээд Монгол Улсыг “чанарын хувьд сул ардчилал” ангилалд ойртуулж байна.

Тайланд Монголын хувьд хамгийн их анхаарал татсан асуудал нь институцийн сулрал юм. Шүүх засаглалын хараат бус байдал алдагдах хандлага ажиглагдаж, улс төрийн нөлөө шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрсдэл нэмэгдсэн гэж үнэлжээ. Хэвлэлийн эрх чөлөө албан ёсоор хадгалагдаж байгаа ч эдийн засгийн болон улс төрийн дарамтаас үүдэн бие даасан байдал нь бодит амьдрал дээр хязгаарлагдаж байгааг судлаачид онцолсон. 

Улс төрийн өрсөлдөөний орчин ч мөн хумигдаж буй шинжтэй байна. Нам байгуулах болон улс төрийн үйл ажиллагаа явуулахад санхүүгийн болон зохицуулалтын саад нэмэгдсэн нь шинэ хүчнүүд гарч ирэх боломжийг хязгаарлаж байна. Энэ нь ардчиллын суурь зарчим болох чөлөөт өрсөлдөөнийг сулруулж байгаа юм.

Авлига бол Монголын ардчиллын чанарт нөлөөлж буй хамгийн том системийн асуудлын нэг хэвээр байна. Улс төр, бизнесийн сонирхлын огтлолцол өндөр хэвээр байгаа нь бодлого боловсруулах үйл явцад олон нийтийн ашиг сонирхлоос илүү цөөнхийн ашиг сонирхол давамгайлах нөхцөл бүрдүүлж байна. Үүний үр дүнд иргэдийн төрд итгэх итгэл буурч, ардчиллын легитим чанарт сөргөөр нөлөөлж байна.

V-Dem Institute-ийн тайлан Монгол Улсад нэг тодорхой дохио өгч байна. Хэрэв институцийн бэхжилт, хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх бодлого бодит үр дүнд хүрэхгүй бол өнөөгийн сулрал цаашид гүнзгийрч, ардчиллын чанар улам доройтох эрсдэлтэй. Харин эсрэгээр, институцийн шинэчлэл, ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж чадвал Монгол Улс ардчиллаа бэхжүүлэх боломж хэвээр байна.

Иймээс Монголын ардчиллын ирээдүй тодорхой бус биш, харин бодлогын сонголтоос шууд хамаарах шатанд ирээд байна. Энэ нь зөвхөн улс төрчдийн биш, иргэдийн оролцоо, хяналт, шаардлагаас ч шалтгаалах асуудал болов.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28