Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна
Б. Марал
2026-05-28
/
Дэлхий

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

 

БРЮССЕЛЬ, 2026 оны тавдугаар сарын 28. НАТО-д нийлүүлж буй зэвсэг техникийнхээ тоо хэмжээг мэдэгдэхүйц бууруулахаар АНУ төлөвлөж байгаа тухай Der Spiegel сонинд мэдээлжээ. Нийлүүлэлтийг танахаар зэхэж байгаа талаар Пентагоны тэргүүн Пит Хегсет НАТО-гийн өндөр албан тушаалтнуудтай тус эвслийн төв байранд уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Тодруулбал, Вашингтоноос нийлүүлж буй сөнөөгч онгоц, хөлөг онгоц, дрон, түлш цэнэглэгч онгоц, алсын бөмбөгдөгч онгоцны тоо илт буурах ажээ. Эдгээрээс сөнөөгч онгоцны нийлүүлэлт гуравны нэгээр багасах төлөвтэй байна. Энэхүү таналтыг “НАТО-гийн хүчний загварчлал”-ын хүрээнд хийх гэж байгаа юм. Ачааллыг хуваалцах /burden sharing/ өмнөх тогтолцооны үед АНУ тус эвслийн цэргийн чадавхийн тал орчим хувийг дангаараа бүрдүүлж байжээ. Харин одоо Вашингтоны зүгээс ачааллыг дахин хуваарилахыг /burden shifting/ шаардаж байгаа юм.

Удахгүй 6 дугаар сард болох Force Sourcing Conference бага хурлын үеэр нийлүүлэлт буурах салбаруудад Европын ямар улсууд АНУ-ыг орлож чадах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх ажээ.   

Greenpeace: АНУ-ын оролцоогүйгээр ч гэсэн Европын орнууд Оросоос илүү хүчтэй

Greenpeace байгууллагын хийсэн тооцооллоор, АНУ-ыг оролцуулахгүйгээр ч гэсэн цэргийн салбарын үндсэн үзүүлэлтүүдээр НАТО-гийн гишүүн Европын орнууд Оросоос давуу байна. 2025 онд гэхэд, Европын холбоотнууд ба Канад улс цэргийн зардалд 626 тэрбум доллар төсөвлөсөн бол Орос улс 190 тэрбумыг төсөвлөжээ.

Мөн НАТО-гийн гишүүн Европын орнууд ба Канад улс 2215 байлдааны онгоцтой бол Орос улс 1064 онгоцтой байна. Түүнчлэн хөлөг онгоцнуудын тооны харьцаа 143:34, их бууны тооны харьцаа 15896:5976 байгаа ажээ.  

“АНУ НАТО-гоос гарсан ч гэсэн Европын орнууд батлан хамгаалахын асар их нөөц хүчтэй хэвээр байх болно. Гэхдээ хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн улмаас Европын аюулгүй байдлын бодлого алдагдаж байна” гэж Greenpeace-ийн шинжээчид дүгнэсэн байна.  

Өмнө нь мэдээлснээр, АНУ Европ тивд байрлаж буй 4 байлдааны бригадын бүлгийнхээ нэгийг нь гаргахаар төлөвлөжээ. Байлдааны бригадын бүлэг гэдэг нь байлдааны ажиллагааг бие даан явуулах чадвар бүхий АНУ-ын армийн тактикийн үндсэн анги нэгтгэл юм. Явган цэргийн бригадын бүлэг нь 4-5 мянган хүнтэй, хуягт танкийн бригадын бүлэг 5 мянган хүнтэй ажээ.

Сүүлийн жилүүдэд Европ тивд Америкийн 100 мянга орчим тооны цэрэг байрлаж байгаа юм. Тэднээс 65 мянга нь байнга, бусад нь ротаци

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28