Ц. Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай
Б. Марал
2026-05-28
/
Улс төр

Ц. Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай

 

“Тэрбум мод” сан, Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй STREAM+ төслийн хүрээнд “Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлсэн үгэндээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.71 хувийг ой эзэлж, 18 аймгийн 286 сумын нутгийг хамарч буй нь ойн салбарын үндэсний хэмжээний ач холбогдолтой.

Монгол орны ой нь зөвхөн байгалийн баялаг бус усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах стратегийн чухал нөөц юм. Үүнээс гадна орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжийг агуулж байна.

Засгийн газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ойн салбарын шинэчлэл, тогтвортой менежмент, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ойн эдийн засгийн эргэлтийг сайжруулах, тогтвортой хөрөнгө оруулалт татах эрх зүйн болон бодлогын орчныг бүрдүүлэх зохицуулалтууд тусгагдаж буйг онцоллоо.

Мөн Ойн салбарт урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт татахын тулд салбарын онцлогт тохирсон ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, даатгалын механизм, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн чухал нөхцөл болохыг онцлов.

Мөн нээлтийн арга хэмжээний үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэлийн тэлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлж буйг дурдаад, Монгол Улсад нийт бэлчээрийн 76 хувь доройтож, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэн, газрын гүний цэнгэг усны нөөц буурч байгаа нь нийгэм, эдийн засагт бодит дарамт учруулж байгааг онцоллоо.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг банк, санхүүгийн салбар анхнаас нь дэмжин ажиллаж ирснийг тэмдэглээд, банкны салбарын хамтын санаачилгаар байгуулагдсан “Тэрбум мод” сангаар дамжуулан өнөөдрийн байдлаар 7 сая гаруй мод тарьж, ургалтын хувь 90-ээс дээш байгааг мэдээлэв.

Хэлэлцүүлэг ойн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийн ногоон санхүүжилтэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, салбарын онцлогт нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн нэмүү өртгийн сүлжээ болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар оролцогчид санал, туршлага солилцож байна.

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг нь ойн салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн боломжийг өргөжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28