Б. Марал
2026-02-11
/
Улс төр

"Үндэсний баялгийн сан"-д төвлөрсөн мөнгийг бусад улсууд хэрхэн зарцуулдаг вэ

 

Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлээд буй “цэгцрэх хөдөлгөөн”-ийн хүрээнд стратегийн болон үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх талаар хувийн хэвшлийн томоохон компаниудтай урьдчилсан тохиролцоонд хүрсэн нь сүүлийн жилүүдэд хийгдээгүй бодит алхамуудын нэг болж байна. Ялангуяа Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулж, газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хэлбэр төдий бус, мөнгөөр хэмжигдэх бодлого болгох оролдлого хийж эхэлсэн нь улс төрийн зориг, институцийн шинэчлэл гэдгээрээ ач холбогдолтой.

Манай улс Үндэсний баялгийн сангийн орлогын тодорхой хэсгийг иргэдийн нэр дээр хуримтлалын данс хэлбэрээр байршуулах шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна. Гэхдээ баялгийн сантай, манайхаас дутахгүй өртэй байсан улсууд энэ мөнгийг хэрхэн үр ашигтайгаар, улс орноо өөд татахад ашиглаж чадсаныг харвал Монголын өнөөгийн сонголт эргэлзээ төрүүлж байна. 

Норвеги улс гэхэд л 1990-ээд онд нефтийн орлогоо хуримтлуулахдаа “иргэн бүрт мөнгө тараах” замыг сонгоогүй. Харин нефтийн орлогыг бүрэн гадаад зах зээлд хөрөнгө оруулж, улс төрөөс ангид мэргэжлийн удирдлагатай сан байгуулсан. Өнөөдөр Норвегийн баялгийн сан дэлхийн хамгийн том сан болж, улсынхаа тэтгэврийн тогтолцоог бүрэн баталгаажуулж, төсвийн алдагдлыг дарах нэг төрлийн хамгаалалт болж байна. Иргэд нь бэлэн мөнгө авдаггүй ч боловсрол, эрүүл мэнд, нийгмийн баталгаагаараа дэлхийд тэргүүлдэг.

Чили улс зэсийн үнийн савлагаанаас эдийн засгаа хамгаалахын тулд баялгийн сангаа ашигладаг. Ашигт малтмалын үнэ өсөх үед орлогоо сан руу хийж, эдийн засаг унах үедээ төсвөө тогтвортой байлгахын тулд зарцуулдаг. Ингэснээр инфляц, ханшийн савлагааг багасгаж, популист мөнгө тараалтаас зайлсхийж чадсан. Чилид ч мөн иргэдэд бэлэн мөнгө тараадаггүй, харин эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалдаг.

Казахстан манайхтай хамгийн ойр жишээ. Тэд ч бас байгалийн баялгаас эдийн засаг нь хамааралтай, өрийн дарамттай байсан. Гэхдээ Үндэсний сангаа ашиглан дэд бүтэц, үйлдвэржилт, стратегийн салбартаа хөрөнгө оруулж, эдийн засгийн сууриа өргөтгөсөн. 

Арабын Нэгдсэн Эмират, Кувейт зэрэг орнууд нефтийн орлогоо ирээдүйн эрсдэлээс хамгаалах сан болгон хувиргаж, сангийн өгөөжөөрөө шинэ хот, технологи, аялал жуулчлал, санхүүгийн төвүүдийг бий болгосон. Иргэд нь баялгаас төвлөрсөн орлогыг бэлэн мөнгөөр дансандаа авахгүй ч амьдралын чанарт шууд нөлөөлөхөөр бодитоор хүртэж байна.

Эдгээр жишээнээс харахад нэг ижил нийтлэг зарчим бий. Баялгийн санг иргэдэд хувааж тараадаг улс бараг байдаггүй. Харин улс орноо хямралаас хамгаалах, ирээдүй үеийн баталгаа болгох, эдийн засгаа төрөлжүүлэхэд ашигладаг байна.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28