Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг иргэдэд шууд тараахаас өөр арга замыг хэзээ сэдэх вэ
Б. Марал
2026-02-23
/
Улс төр

Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг иргэдэд шууд тараахаас өөр арга замыг хэзээ сэдэх вэ

 

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн нь уул уурхайн салбарын ашгийг иргэдэд шууд хүртээх болов. Үүнээс 3.5 сая иргэнд 208.5 тэрбум төгрөг олгож, 1072 хувьцаатай иргэн татварын дараах дүнгээр 63,242 төгрөг авах тооцоо гарчээ.

Иргэдийн хувийн амьдралд энэ мөнгө нэмэртэй байх уу, улс орны хөгжилд нэрмээс болох уу гэдгийг хэзээ тунгаах бол. Улс төрчид Үндэсний баялгийн санд төвлөрсөн мөнгийг тараасаар байгаа нь уг санг “халамжийн” шинжтэй болгож буйгаас өөрцгүй.

Гэвч энэхүү шийдвэрийн дараа нэг асуулт нийгэмд хүчтэй тавигдаж байна. Ногдол ашигт зарцуулж буй хэдэн зуун тэрбум төгрөгийг эрчим хүчний хомсдолыг шийдэхэд, тухайлбал шинэ цахилгаан станц барихад чиглүүлбэл илүү өгөөжтэй биш үү?

Эргэн сануулбал, Монгол Улсын төвийн эрчим хүчний систем олон жил алдагдалтай, оргил ачааллын үед ОХУ-аас импорт хийж ирсэн. Өвлийн улиралд хэрэглээ огцом өсөж, дотоодын станцуудын насжилт 30-60 жилд хүрсэн нь найдвартай ажиллагаанд эрсдэл үүсгэдэг. Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих шаардлага стратегийн түвшинд яригдсаар байгаа билээ.

Олон улсын жишгээр:

  • 300 МВт хүчин чадалтай нүүрсний дулааны цахилгаан станц барих өртөг ойролцоогоор 800 сая- 1.2 тэрбум ам.доллар.

  • 450-600 МВт хүчин чадалтай орчин үеийн станц 1.5-2 тэрбум ам.долларт хүрэх боломжтой.

  • Сэргээгдэх эрчим хүчний 100 МВт нарны парк ойролцоогоор 80-120 сая ам.долларын өртөгтэй.

Хэрэв 1 ам.долларыг 3400 төгрөгөөр тооцвол 1 тэрбум ам.доллар нь 3.4 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Харин энэ удаагийн нийт ногдол ашиг 786.6 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 230 сая ам.доллартай тэнцэж байна. Ногдол ашигт зарцуулж буй мөнгө нь дунд оврын нэг дулааны цахилгаан станцын өртгийн 15-25 хувьтай тэнцэнэ. Харин 100 МВт орчим нарны цахилгаан станц 2-3 ширхгийг барих хэмжээний санхүүжилт болж болох юм. Харин иргэнд очсон 63.242 мянган төгрөгөөр нэг өрх  уут хүнс ч авахад хүрэлцэхгүй.

Энэ удаагийн 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг нь дангаараа томоохон дулааны цахилгаан станц барих хэмжээний санхүүжилт биш боловч эрчим хүчний салбарын дунд оврын сэргээгдэх эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, эсвэл том төслийн эхлэл санхүүжилт болгох бодит боломж юм. Асуудлын гол нь мөнгө хүрэх эсэхэд бус, харин бодлогын сонголтод оршино. Иргэдийн шууд орлого ба үндэсний стратегийн хөрөнгө оруулалт хоёрын аль нь илүү өгөөжтэй вэ гэдэг нь эдийн засгийн төдийгүй улс төрийн шийдвэр юм. Уул уурхайн ашгийг өнөөдрийн хэрэглээнд зарцуулах уу, эсвэл маргаашийн эрчим хүчний аюулгүй байдалд хөрөнгө оруулах уу гэдэг сонголт Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал зангилаа хэвээр үлдээд байна.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28