Аппликейшний зээлийн хүүг сарын 4.5 хувиас хэтрүүлвэл ББСБ-д хуулийн хариуцлага ногдуулна

Аппликейшний зээлийн хүүг сарын 4.5 хувиас хэтрүүлвэл ББСБ-д хуулийн хариуцлага ногдуулна

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын зээлийн хүү болон зээлийн үйлчилгээтэй холбоотой нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах чиглэлээр авах арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргажээ.

Иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас барьцаатай буюу уламжлалт зээл авахад зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байгаа. Гэвч технологид суурилсан, аппликейшнээр дамжуулан зээл олгодог байгууллагууд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17.1-т заасан зөвлөлөөс тогтоосон сарын 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээлийг иргэдэд олгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтаар илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн нөхцөлийг ил тод хариуцлагатай болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс ББСБ-уудын сарын зээлийн хүүг дээрх зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүний дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Мөн иргэд нэгэн зэрэг олон зээлтэй болох, зээлийн давхардал үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай бүрд холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхаар болсон байна. Зээлийн хүүгийн тогтоосон дээд хэмжээг зөрчсөн ББСБ-д иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар тус хуралдаанаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд нэмэлт санхүүгийн дарамт үүсгэж байгаа зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамжийг зохицуулах зорилгоор холбогдох хууль тогтоомж, журамд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь иргэдийн зээлийн дарамтыг бууруулах, зээлийн үйлчилгээний зардлыг багасгах, зээл авах нөхцөлийг илүү ойлгомжтой, ил тод болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов

Уржигдар 13 цаг 16 мин

Германд өрнөсөн жагсаалын үер нүүрээ халхалсан үймээн дэгдээгчид дэлгүүр дээрэмджээ

Уржигдар 13 цаг 13 мин

Т.Төгсхүслэн залуучуудын олимпоос хүрэл медаль хүртлээ

Уржигдар 13 цаг 01 мин

Айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна

Уржигдар 12 цаг 59 мин

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

2026-10-28

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ

2026-10-28

Үндэсний музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-28

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-28

М.Энхцэцэг: Өнөөдөр төрийн ордонд Б.Найдалаа сайдын туслах нь хүрч ирээд миний биед халдаж байна

2026-10-28

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-28

М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ салбарын асуудал, тусгай зөвшөөрлөөр наймаа хийх ашиг сонирхлоо л хадгалж үлдсэн

2026-10-28

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

2026-10-28

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ

2026-10-28

XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор 38 баримт бичгийн хуулбарыг Ватиканаас хүлээн авлаа

2026-10-28

XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор 38 баримт бичгийн хуулбарыг Ватиканаас хүлээн авлаа

2026-10-28

ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ

2026-10-28

Японы Гадаад хэргийн яам: Монголд гарсан түймрийн хохирлыг нөхөн сэргээхэд мэргэжилтнүүд илгээнэ

2026-10-28

Т.ДОРЖХАНД ИНЭЭМТГИЙ ХҮН

2026-10-28

Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна

2026-10-27

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна

2026-10-27