Т.ДОРЖХАНД ИНЭЭМТГИЙ ХҮН

Т.ДОРЖХАНД ИНЭЭМТГИЙ ХҮН

Улстөрч, олны танил эрхмүүдийн олон нийтийн өмнө бүтээсэн дүр төрх, тэдний үгээрээ хэлж амжаагүй “үгсийг” илчлэн гаргах замаар  ҮГ- ҮЙЛДЭЛ -ДҮР ТӨРХ-ийг тдруулах зорилготой “Үг хэлэхгүйгээр” буландаа энэ удаад УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг онцолж байна.

НЭГ ХӨДӨЛГӨӨН МЯНГАН ҮГТЭЙ ТЭНЦЭНЭ

Монгол Улсын шадар сайд Т.Доржханд өнгөрсөн долоо гадаад томилолт ихтэй, өндөр төсөвтэй гэж цоллуулав. УИХ-ын гишүүн П.Батчимэг Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр Шадар сайдын гадаад томилолтын зардал 718 хувиар, мэргэжлийн үйлчилгээний зардал 1621 хувиар нэмэгдсэн гэх тоон мэдээллийг дурдан дотоод томилолтын зардал “тэг” байгааг хурцаар шүүмжилсэн. Нэг үгээр хэлбэл, Шадар сайд эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж, дотооддоо үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Мэдээж уг шүүмжлэл цахим орчинд өндрөө авсан бөгөөд Шадар сайд Т.Доржханд маргааш нь томилолтын асуудлаараа хариу мэдэгдэл хийсэн юм. Түүний тэдгээр мэдэгдлүүдийн үеэрх биеийн хэлэмжийг энэ удаад задлан шинжилж байна.

Т.Доржхандын хувьд УИХ-ын босго даваад хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг туулж байна. Хүн нам Засгийн газраас гарахгүй гэх хатуу байр суурь баримталж буй тэрбээр өнгөрсөн долоо хоногт гурван ч асуудлаар тайлбар хийж, хэвлэлээр олонтаа гарав. Эхний удаад тэрбээр чуулганы үүдэнд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийх бүх хугацаандаа инээж байв. Т.Доржхандын хувьд инээмсэглэж ярих нь өөрийнх нь тогтосон хэв маяг. Улс төрд орсон бүх цаг хугацаанд сэтгүүлч ямар ч асуулт асуусан тухайн хүнээ даапаалж байна уу, ард иргэдээ даапаалж байна уу гэмээр инээж ярьдаг хүн. Ялангуяа хурц шүүмжлэлд өртөхдөө бүр их инээмсэглэнэ.

ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ЦААНА

Улстөрчийн имиж, биеийн хэлэмжид инээмсэглэл баяр хөөрийг илэрхийлдэггүй. Харин тухайн улстөрчийн хурцадмал байдлыг намжаах, зөөлрүүлэх, сандарлаа нуух, өөртөө итгэлтэй байдлаа харуулах, эсвэл аливаа харилцааг хяналтдаа байлгах оролдлогыг илэрхийлдэг. Ялангуяа П.Батчимэг гишүүний шүүмжлэлийг няцаахдаа тэрбээр “Монгол Улсад зохион байгуулагдах арга хэмжээнд Японы компани 150 орчим компани оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнд 300-400 сая төгрөгийн төсөв тусгасан. Түүнчлэн хөрөнгө оруулалт авахын тулд тухайн улсад нь очиж,  хамгийн том хөрөнгө оруулалтын уулзалт дээр нь англи хэлээр ярьдаг юм. Бид хамгийн бага зардлаар ажиллаж байгаа” хэмээн тайлбарлаж буй нь их л ёжтой байв. Мэдээж тэр мимик нь П.Батчимэг гишүүнд хандсан ёжлол байж мэднэ. Т.Доржхандын ярианы турш тасралтгүй үргэлжлэх инээмсэглэл нь “Энэ нэг их тийм ноцтой асуудал биш л дээ монголчуудаа, өөр хийж, шүүмжлэх юм алга уу” гэх өнгө аястай.

ЯРИАНЫ ӨНГӨ: “ЮМ АА…”

Т.Доржхандын ярианы өнгө, үг сонголт, инээмсэглэл гурав бусад улстөрчдөөс содон. Зарим үед бүр “зэвүүн” ч гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Ард иргэдэд хандан ямар нэг асуудлыг тайлбарлахдаа “Та нар буруу ойлгоод байна”, “Энэ чинь тэгдэг юм аа, ингэдэг юм аа” гэсэн өнгө аясаар ярьж, өгүүлбэрийнхээ төгсгөлд үгээ зөөлрүүлэн сунгаж, “юм аа” хэмээн дуусгана. Уншигч таны  чихэнд бараг л сонсогдож буй биз ээ... “Оюу толгой ХК-ийн ногдол ашийг ард түмэн бэлнээр авна” гэж жагсаал цуглаан өрнөх үеэр өөрийн байр суурийг илэрхийлсэн. “Ард түмэн нэг.. нэг л буруу ойлгоод байх шиг байна” гэж хэлэхдээ үгийн төгсгөлөө сунгаж буй нь цаанаа л нэг шоолонгуй...

Улс төрийн харилцаа судлалд улстөрчийн “мессеж”-ийг зөвхөн хэлсэн үгийн агуулгаар нь хэмждэггүй. Тэр үгийг ямар өнгө аясаар хэлж, нүүрний ямар хувирал гаргаж, ямар дохио зангаагаар илэрхийлж байгааг ч харгалзан үзнэ. Сэтгэл судлалын үүднээс ч үгийн агуулга, дуу хоолойн өнгө, нүүрний хувирал хоорондоо нийцэж байгаа эсэх нь сонсогчийн тухайн яриаг хэрхэн хүлээн авахад нөлөөлдөг гэсэн үг. Тиймээс аливаа хурцадмал асуудалд хариу тайлбар хийхдээ инээмсэглэж, үгээ сунган тайлбарлах нь тайван, өөртөө итгэлтэй байдлын илэрхийлэл. Яахав заримд үед асуулт тавьсан хүнээ үл ойшоож, өөрийгөө зөв, нөгөө талыг буруу ойлгосон мэт байр сууринаас ярьж байгаа сэтгэгдэл төрүүлж ч мэднэ. Мэдээж Т.Доржханд бусдыг зориуд доош хийж байна гэж үзэж болохгүй ч онцгойлон шинжлэх нэг өнцөг мөнөөс мөн.

Яагаад гээд тухайн улстөрчийн үг байр суурийг нь илэрхийлдэг бол биеийн хэлэмж, дуу хоолойн өнгө нь тэр байр суурийг олон нийт хэрхэн хүлээн авахад нөлөөлдөг. Нэг хөдөлгөөн мянган үгтэй тэнцэнэ гэдэг нь чухамдаа энэ л дээ.

ГАРЫН ТОЙРОГ ХӨДӨЛГӨӨН

Т.Доржхандын хувьд гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн боломжийг олон улсад сурталчлах асуудал нь улс төрийн үйл ажиллагааных нь нэг чухал чиглэл. Гадаад томилолт, олон улсын харилцаатай холбоотой ажил нь олны анхааралд байнга өртдөг түүний “UBN” сайтад өгсөн ярилцлага ч үүний нэг жишээ. Тэрбээр уг ярилцлагадаа Монгол Улс эрчим хүчний салбарын хувьд тун “sexy” улс болж буй талаар ярив.

Ярилцлагын үеэр Т.Доржхандын гарын тойрог хөдөлгөөн анзаарагдана. Тэрбээр өрөөндөө сууж ярилцахдаа гараа тойрог маягаар хөдөлгөж, зарим үед хоёр гараа цээжнийхээ өмнө тойруулан эргүүлэх маягаар санаагаа тайлбарладаг. Биеийн хэлэмжийн судалгаанд гарын ийм хөдөлгөөнийг яриаг дагалдах дохио зангааны нэг хэлбэр гэж үздэг. Ялангуяа гараа тойруулан хөдөлгөх нь хэлэх гэсэн санаануудаа хооронд нь холбох, тайлбараа үргэлжлүүлэх, ярианы хэмнэлээ хадгалдаг байж болно. Өөрөөр хэлбэл, хүн ярьж буй зүйлээ зөвхөн үгээр бус, гарын хөдөлгөөнөөрөө ч бүтэцжүүлэн илэрхийлдгийн нэг жишээ.

Улс төрийн харилцааны хувьд ийм хөдөлгөөн нь ярьж буй хүний гол санааг тодотгох, тайлбарын урсгалыг таслахгүй авч явах, сонсогчийн анхаарлыг өөртөө төвлөрүүлэх зорилготой гэнэ. Гэхдээ хувь хүний хэвшсэн хөдөлгөөн ч байж болно.

Бид гарын хөдөлгөөнөөс тухайн улстөрчийн дотоод санаа, бодлыг шууд уншиж чадахгүй. Харин түүний хөдөлгөөн үгтэйгээ хэрхэн нийцэж байгаа, ямар санааг онцолж байгаа, олон нийтэд ямар дүр төрх бүрдүүлж байгааг ажиглаж болно.

Эцсийн дүндээ улстөрчийн биеийн хэлэмж гэдэг нь гараа хэрхэн хөдөлгөж, инээмсэглэж, үгээ ямар өнгөөр төгсгөж байгаагаар шууд дүгнэх боломжгүй бөгөөд магадлалын онолоор явна. Биеийн хэлэмж, нүүрний мимик, дохио зангаа, давтагдсан хөдөлгөөн нийлж тухайн улстөрчийн олон нийтэд харагдах дүр төрхийг бүтээдэг.

Т.Доржхандын хувьд  инээмсэглэл, “юм аа” гэх ярианы төгсгөл, гарын тойрог хөдөлгөөн нь тус тусдаа жижиг деталь хэдий ч олон нийтэд танигдахуйц улстөрч болгосон гэдэгтэй та ч санал нийлэх биз ээ.

Нийтлэлч Э.Чинзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов

Уржигдар 13 цаг 16 мин

Германд өрнөсөн жагсаалын үер нүүрээ халхалсан үймээн дэгдээгчид дэлгүүр дээрэмджээ

Уржигдар 13 цаг 13 мин

Т.Төгсхүслэн залуучуудын олимпоос хүрэл медаль хүртлээ

Уржигдар 13 цаг 01 мин

Айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна

Уржигдар 12 цаг 59 мин

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

2026-10-28

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ

2026-10-28

Үндэсний музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-28

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-28

М.Энхцэцэг: Өнөөдөр төрийн ордонд Б.Найдалаа сайдын туслах нь хүрч ирээд миний биед халдаж байна

2026-10-28

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-28

М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ салбарын асуудал, тусгай зөвшөөрлөөр наймаа хийх ашиг сонирхлоо л хадгалж үлдсэн

2026-10-28

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

2026-10-28

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ

2026-10-28

XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор 38 баримт бичгийн хуулбарыг Ватиканаас хүлээн авлаа

2026-10-28

XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор 38 баримт бичгийн хуулбарыг Ватиканаас хүлээн авлаа

2026-10-28

ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ

2026-10-28

Японы Гадаад хэргийн яам: Монголд гарсан түймрийн хохирлыг нөхөн сэргээхэд мэргэжилтнүүд илгээнэ

2026-10-28

Т.ДОРЖХАНД ИНЭЭМТГИЙ ХҮН

2026-10-28

Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна

2026-10-27

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна

2026-10-27