Нүүдэлчдийн ирээдүйг
Б. Марал
2026-02-09
/
Нийгэм

Нүүдэлчдийн ирээдүйг "дэлхий" харж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2022 онд Монгол Улсын санаачилгаар “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026”-ыг зарлах тогтоолыг баталсан нь дэлхийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий шийдвэрт тооцогдож байна. Тус тогтоолыг НҮБ-ын гишүүн 60 гаруй улс хамтран дэмжсэн бөгөөд энэхүү олон улсын жилийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) голлон зохион байгуулахаар болсон нь уг санаачилгын бодит хэрэгжилт, олон улсын анхаарлыг татах боломжийг улам баталгаажуулсан алхам байв.

Дэлхийн хуурай газрын талбайн талаас илүү хувийг бэлчээрийн экосистем эзэлдэг бөгөөд эдгээр бүс нутагт 500 сая гаруй хүн нүүдлийн болон хагас нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдарч байна. FAO-гийн судалгаагаар бэлчээрт суурилсан мал аж ахуй нь дэлхийн мах, сүү, сүүн бүтээгдэхүүний томоохон хувийг нийлүүлдэг төдийгүй хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулахад чухал үүрэгтэй салбар хэмээн тодорхойлогддог. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, зохисгүй ашиглалт зэрэг хүчин зүйлсийн улмаас бэлчээрийн экосистемийн тогтвортой байдал дэлхий даяар эрсдэлд ороод байгаа нь НҮБ-ыг уг асуудлыг тусгайлан олон улсын түвшинд авч үзэхэд хүргэсэн гол шалтгаан юм .

Энэ хүрээнд зарлагдсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” нь бэлчээрийг зөвхөн байгалийн баялаг бус, олон зуун жилийн туршид бүрэлдэн тогтсон соёл, эдийн засаг, нийгмийн тогтолцооны цөм гэж үзэх хандлагыг олон улсын бодлогын түвшинд баталгаажуулж буйгаараа онцлог. Нүүдлийн мал аж ахуй нь уур амьсгалын огцом өөрчлөлтөд дасан зохицох чадвар өндөр, экосистемд үзүүлэх дарамт харьцангуй бага, байгалийн нөхөн сэргэлттэй уялдсан үйлдвэрлэлийн хэлбэр болохыг олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд онцолдог. Тухайлбал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ийн тайланд бэлчээрийн зохистой менежмент нь хөрсний элэгдлийг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад бодит хувь нэмэр оруулдаг болохыг дурдсан байдаг.

Монгол Улсын хувьд энэхүү олон улсын жил нь дан ганц нэр хүндийн асуудал бус, бодит ашиг, боломжийг авчрах ач холбогдолтой. Манай улсын нийт газар нутгийн 80 гаруй хувь нь бэлчээр бөгөөд хүн амын томоохон хэсэг мал аж ахуйгаас амьжиргаагаа залгуулж байна. 

Малчдын ахуйн хүрээн дэх хөдөлмөр эрхлэлт:


Эх сурвалж: Малчдын орлого, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа 2023

Уг судалгаанд дурдсанаар малчдын хөдөлмөр эрхлэлт нь ихэвчлэн мал аж ахуйн хүрээнд өрнөдөг бөгөөд, хоёрдогч ажлын байртай байх нь хомс. 

Орлогоор нь харвал:

Эх сурвалж: Малчдын орлого, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа 2023

Дээрх судалгаанаас харвал Хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаанаас амжиргаа нь шууд хамаарч байна. Иргэн баян бол улс баян гэдэг шиг тэдний орлогыг улирлаас хамаардаг бус тогтвортой амжиргааны эх үүсгэвэр болгож бодит экспортын шинжтэй болгох нь чухал байна.

IYRP-2026 нь Монголын бэлчээрийн асуудлыг олон улсын түвшинд шинжлэх ухаан, бодлогын хамтарсан хэлэлцүүлгийн төвд авчирч, санхүүжилт, техник, мэдлэгийн дэмжлэг татах бодит боломжийг нээж өгнө. FAO, IFAD, Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэн (ILRI) зэрэг байгууллагуудын хүрээнд хэрэгжих төсөл, судалгаанд Монгол Улс тэргүүлэх оролцогч байх нөхцөл бүрдэх бөгөөд энэ нь бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, уур амьсгалд тэсвэртэй үйлдвэрлэлийн загварыг бодитоор нэвтрүүлэхэд чухал түлхэц болно.

Нийгэм, эдийн засгийн талаас нь авч үзвэл уг олон улсын жил нь малчдын орлогыг тогтворжуулах, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай уялдуулах боломжийг олгоно. Нүүдлийн мал аж ахуй нь зөвхөн түүхий эд нийлүүлэх бус, органик бүтээгдэхүүн, гарал үүслийн баталгаатай экспортын суурь болж чадах салбар гэдгийг олон улсын зах зээл улам бүр үнэлж буй энэ үед Монгол Улс өөрийн давуу талыг стратегийн түвшинд ашиглах боломж нээгдэж байна. Үүний зэрэгцээ нүүдлийн соёл, уламжлалт амьдралын хэв маягийг хамгаалах, залуу үеийг мал аж ахуйд татах бодлогын шинэ хандлагыг боловсруулахад IYRP-2026 бодитой суурь болж өгнө.

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” нь Монгол Улсын хувьд нэг удаагийн арга хэмжээ бус, бэлчээр, мал аж ахуйн салбарыг олон улсын шинжлэх ухаан, бодлогын шинэ шатанд гаргах урт хугацааны боломж юм. Байгаль орчны тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжил, нүүдлийн соёлыг хамтад нь авч үзэх энэхүү олон улсын санаачилга нь зөв хэрэгжиж чадвал Монголын мал аж ахуйг XXI зууны сорилтод нийцсэн, өрсөлдөх чадвартай салбар болгон шинэчлэх бодит хөшүүрэг болж чадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (138.252.29.44)
    лайк2
    2026 оны 02 сарын 09 | Хариулах

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

2026-04-03

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

2026-04-03

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

2026-04-03

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

2026-04-03

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

2026-04-03

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

2026-04-03

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

2026-04-03

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

2026-04-03

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

2026-04-03

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

2026-04-03

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

2026-04-03

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2026-04-03

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

2026-04-03

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

2026-04-03

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

2026-04-03

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

2026-04-03

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

2026-04-03

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

2026-04-03

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

2026-04-02

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

2026-04-02