Гурван сарын хугацаанд насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 446 зөрчил илэрчээ
Б. Марал
2026-04-07
/
Хууль эрх зүй

Гурван сарын хугацаанд насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 446 зөрчил илэрчээ

 

Прокурорын байгууллагаас насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийг судлахад дийлэнх хувийг жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байна. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна.

Эрх Бүхий Албан Тушаалтнаас 2026 Оны Эхний Гурван Сарын Байдлаар Жолоодох Эрхгүйгээр Тээврийн Хэрэгсэл Жолоодсон Зөрчил Үйлдсэн Насанд Хүрээгүй Нийт 446 Холбогдогчид Шийтгэл Оногдуулжээ. Дээрх Зөрчлийн 141 Буюу 31.6 Хувь Нь Нийслэлд, 305 Буюу 68.4 Хувь Нь Орон Нутагт Бүртгэгдсэн Аж.

Зөрчлийн холбогдогчийн 400 буюу 89.7 хувь нь эрэгтэй, 46 буюу 10.3 хувь нь эмэгтэй, боловсролын хувьд 62.1 хувь нь бүрэн бус дунд,  30.5 хувь нь бүрэн дунд, 7.4 хувь нь бага боловсролтой байсан юм. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг. 

Эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломжийг бий болгохгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллагаас сэрэмжлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28