15 настай таван сурагч автомашин жолоодон осолдож, хоёр нь амиа алджээ
Б. Марал
2026-05-28
/
Хууль эрх зүй

15 настай таван сурагч автомашин жолоодон осолдож, хоёр нь амиа алджээ

 

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт энэ 26-ны өдөр 15 настай таван сурагч эцэг эхийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргажээ. Ослын улмаас нэг сурагч газар дээрээ амиа алдсан бол, нэг нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. 

Тодруулбал, тус зам тээврийн осол Дархан хотоос Зулзага чиглэлийн замд гарсан байна. Цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 16.50 цагт дуудлага бүртгэгдсэн байна. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Тухайн хүүхдүүд нь 9-р ангийн сурагчид байсан аж. Өдрийн болон шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхээсээ нууцаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчил их байдаг. Энэ тохиолдолд зөрчил гаргасан тухайн хүүхдүүдийн асран хамгаалагчид хариуцлага тооцдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараад хяналтаа сайжруулахыг анхааруулж байна" хэмээсэн юм. 

Одоогийн байдлаар ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Зам тээврийн ослоос амьд үлдсэн гурван хүүхэд эмнэлгийн тусламж авч, эмнэлгээс гарсан нөхцөл байдалтай буй аж. 

Ташрамд дурдахад, Дархан-Уул аймгийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 17 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас болон эрүүл мэндээрээ хохирсон байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28