Нийслэлийн прокурорын газраас шүүхээр шийдвэрлүүлсэн онцлох хэргүүдийг тоймлов
Б. Марал
2026-04-02
/
Хууль эрх зүй

Нийслэлийн прокурорын газраас шүүхээр шийдвэрлүүлсэн онцлох хэргүүдийг тоймлов

 

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.

-БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны 1 дүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусадтай бүлэглэн заналхийлсэн гэмт буруутайд тооцож шүүхээс Ч.Г-д 5 жил, 6 сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн;

- Насанд хүрээгүй З.Э, Б.М нар нь бүлэглэн 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж, найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулж, зургийг нь цахим орчимд тавина гэж сүрдүүлж, заналхийлсэн үндэслэлээр шүүхээс З.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь 2 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохиролд 8 сая төгрөгийн хохирол төлүүлж шийдвэрлэсэн;

-С.У нь 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч эмэгтэйг онц харгис хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан үндэслэлээр шүүхээс С.У-г гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялын үлдэгдэл 3 жилийг нэмж, нийт эдлэх ялыг нь 23 жил, 22 хоногоор тогтоон, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 118,8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн;

- Ч.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ... аймгийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэсэн, хадгалсан үндэслэлээр шүүхээс Ч.Б, Ж.Б нарыг гэм буруутайд тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн;

- Г.М нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... дүүргийн нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан үндэслэлээр шүүхээс Г.М-ийг гэм буруутай тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, 1 жил, 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28