Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Б. Марал
2026-04-01
/
Хууль эрх зүй

Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

 

Цахим мөрийтэй тоглоомыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулиар Монгол Улсад бүрэн хориглосон, мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, төлбөрт бооцоот зохион байгуулагч нарт өөрийн дансаа удаа дараа ашиглуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Прокурорын байгууллагаас хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт дансаа ашиглуулсан нэр бүхий 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргүүдээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн  “...Б.Н нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны харилцах дансыг мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт ашиглуулахаар тохиролцож, хариу төлбөр авсан, улмаар мөрийтэй тоглоом зохион байгуулагч нар нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 22- ны өдрүүдэд дансанд нь 62,6 сая төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн” хэрэгт анхан шатны шүүх Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөн түүний дансанд төвлөрсөн цахим мөрийтэй тоглоомын мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Иргэн та мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт өөрийн банкны харилцах данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгө зэргээ ашиглуулах нь тэдний үйлдэлд дэмжлэг үзүүлж буй хэлбэр бөгөөд энэ нь танд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдгийг анхаарна уу.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 

20.19 дүгээр зүйл.Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

1.Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28