Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Б. Марал
2026-03-30
/
Хууль эрх зүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-д заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан PN-202503-75391 дугаартай Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 100,860 иргэний санал авсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 3-т “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг бүрдүүлнэ”, Зорилго 4-т “Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно” гэж тус тус заасан байдгийг Ж.Баярмаа гишүүн дурдав.

Нийгмийн дундаж давхаргыг дэмжих бодлогыг дэвшүүлэн, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байдгийг төслийг өргөн мэдүүлэх үеэрээ дэд дарга Ж.Бат-Эрдэнэд танилцуулж байлаа. 

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн байршуулсан PN-202503-75391 дугаартай өргөдлийг дэмжиж саналаа өгсөн 100,860 иргэний 85 хувь нь 18-40 насны, 62 хувь нь Улаанбаатар хотын иргэд, 58 хувь нь эмэгтэйчүүд байгааг Ж.Баярмаа гишүүн онцлон дурдлаа. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 35 гишүүн хамтран холбогдох нөхцөл, шаардлагыг үндэслэн таван зүйл бүхий Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийн нэгдүгээр зүйлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Монгол Улсын иргэний төлөх албан татварын хувь хэмжээтэй холбоотой өөрчлөлтийг, хоёрдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийн өөрчлөлт, гуравдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийг хассан өөрчлөлт, дөрөвдүгээр зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт, тавдугаар зүйлд хуулийн дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна.

Төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, иргэд залуучуудын хөдөлмөрийн идэвх сэргэж, ажилчдын цалин хөлс өсөх боломж нээгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлж, татвар төлөгчдийн хүрээ, бааз тэлж, иргэдийн хувиараа бизнес эрхлэх сонирхол дээшилж, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, оролцоо сайжирна хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28