Хахууль өгөхийг завдсан иргэнийг шүүхээс 3 сая төгрөгөөр торголоо
Б. Марал
2026-03-25
/
Хууль эрх зүй

Хахууль өгөхийг завдсан иргэнийг шүүхээс 3 сая төгрөгөөр торголоо

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхшийдвэрлэжээ.

Хэрэгт дурдсанаар “М” компанийн менежер Т нь 2025 оны арваннэгдүгээр сард компанид холбогдох зөрчлийн хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга З.Оргил-д 5500 ам.доллар буюу 20 сая төгрөгийн хахууль санал болгожээ.

Тэрбээр уг мөнгийг цагаан өнгийн дугтуйнд хийж, албан өрөөний ширээн дээр тавьсаныг албан тушаалтан З.Оргил нь Авлигын эсрэг хууль-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу нэн даруй Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

Улмаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд шүүх 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хэргийг хэлэлцжээ.

Шүүхээс иргэн Т-г Эрүүгийн хууль-ийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан байна.

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллага, албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулж, авлигын эрсдэлийг бууруулах, авлигыг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж байгааг мэдээллээ.

Мөн уг тохиолдолд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга З.Оргил нь төрийн албан хаагчийн авлигаас ангид байх зарчмыг баримталж, хуулийн дагуу мэдээллийг шуурхай өгсөн нь авлигын эсрэг үйл ажиллагаанд бодит жишээ болж байгааг онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28