Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Б. Марал
2026-03-20
/
Хууль эрх зүй

Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ

 

УИХ-ын дарга Н.Учралд УИХ-ын гишүүн П.Сайнзориг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 19-нд өргөн мэдүүллээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар аж ахуйн нэгж, татвар төлөгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хасаж, хөнгөлөхөөр заасан.

Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх заалтад Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөв болон Спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэхээр тус тус хуульчилжээ. Шинэ тутам эрчимтэй хөгжиж буйгаас гадна ирээдүйд амжилт үзүүлэх боломжтойд тооцогдох и-спортын төрөл нь үндэсний шигшээ багийн төрөлд багтах ч олимпын төрөлд ороогүй тул дээрх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгааг төсөл санаачлагч онцоллоо. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо” гэх агуулгыг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн и-спортын үндэсний шигшээ баг, түүнд бүртгэлтэй тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг татвараас чөлөөлөх зохицуулалтыг дагалдах бусад хуулийн төслүүдэд тусгасан талаараа төсөл санаачлагч тодотголоо. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхийг дэмжих, тив, дэлхийн томоохон тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн баг, тамирчдыг урамшуулах, дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангах зэрэг ач холбогдолтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

Уржигдар 14 цаг 06 мин

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Уржигдар 14 цаг 02 мин

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Уржигдар 13 цаг 48 мин

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

Уржигдар 12 цаг 32 мин

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

Уржигдар 12 цаг 17 мин

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

Уржигдар 12 цаг 14 мин

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

Уржигдар 12 цаг 13 мин

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

Уржигдар 11 цаг 40 мин

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

Уржигдар 11 цаг 15 мин

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

Уржигдар 11 цаг 12 мин

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Уржигдар 10 цаг 52 мин

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Уржигдар 10 цаг 50 мин

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

Уржигдар 10 цаг 47 мин

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

Уржигдар 10 цаг 45 мин

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Уржигдар 10 цаг 42 мин

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Уржигдар 10 цаг 39 мин

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

Уржигдар 10 цаг 38 мин

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Уржигдар 10 цаг 37 мин

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

2026-04-02

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

2026-04-02