Mансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 17 хүнд холбогдох 8 хэргийг шүүхээр хэлэлцлээ
Б. Марал
2026-03-13
/
Хууль эрх зүй

Mансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 17 хүнд холбогдох 8 хэргийг шүүхээр хэлэлцлээ

 

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс өнгөрсөн долоо хоногт 17 хүнд холбогдох 8 хэргийг шүүхээр хэлэлцлээ.

Шүүхээс хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор болон өөр бусад зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 3 хүнд 8 сараас 3 жил хүртэлх хугацаанд оршин суугаа газраасаа гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, 5  хүнд 1 жилээс 2 жилийн хорих ял,  бусдад зарж борлуулах зорилгоор олж авсан, бэлтгэсэн, бусдад зарсан, мөн хадгалсан зэрэг үндэслэлээр 4 хүнд 2 жилээс 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял, мөн удаа дараа зарж борлуулсан, Монгол Улсын хилээр их хэмжээгээр оруулж ирсэн 5 хүнд 5 жилээс 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Шүүхээс Эрүүгийн Хариуцлага Хүлээсэн 17 Хүний 11 Нь Эрэгтэй, 6 Нь Эмэгтэй, Насны Хувьд 20-30 Насны 8 Хүн, 31-40 Насны 3 Хүн, 41-50 Насны 4 Хүн, 51-60 Насны 2 Хүн Байна. 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, шүүхээс хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулдаг хуулийн зохицуулалттай.

Хар тамхи, мансууруулах бодис нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28