Татварын багц хуулийн эргэн тойронд
Б. Марал
2026-03-13
/
Хууль эрх зүй

Татварын багц хуулийн эргэн тойронд

 

Тус хуулийн төсөлд  нийт 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 176 мянга орчим санал авч, нийт саналын 52.4 хувийг тусгажээ. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэдийн НӨАТ болон хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, нийтдээ 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцоолжээ.

Аж ахуйн нэгж, жижиг, бичил бизнес эрхлэгчдэд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, татварын ачааллыг бууруулах зорилгоор дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

  • Аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын шатлалыг өөрчилж, 6–10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувь, 10 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувийн татвар ногдуулах шатлалтай болгосон.
  • Бичил, жижиг бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор хялбаршуулсан горимоор тайлан гаргах, босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, улирал тутам татвараа төлөх боломжийг бүрдүүлсэн.
  • Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын буцаалт 90 хувийн буцаалт эдлэх босго дүнг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн.
  • Татвар төлөгчийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өртэй байгууллагын банк дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээнэ.
  • Гааль дээр НӨАТ авахгүй, 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой болно.
  • Тайлан залруулах хугацааг 1 жил байсныг 2 жил болгон сунгасан.
  • Хүний нөөцийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ажилтныг сургах зардал болон ажилтанд зориулсан хангамжийн зардлыг хасагдах зардалд тооцох боломж бүрдүүлсэн. Гадаадад гаргасан үйлчилгээний зардалд И-баримт шаардахгүй байхаар зохицуулсан.
  • Бизнес эрхлэгч бэлэн бусаар төлбөр төлсөн тохиолдолд НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээ гэж үзэж, татвар ногдох орлогоос хасаж тооцно.
  • Салбарын онцгой чөлөөлөлтийг цуцалсан.
  • Орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч хялбаршуулсан горимоор НӨАТ, ХХОАТ, ААНОАТ-ын тайлангаа гаргаж, 1 хувиар татвараа төлөх боломжтой.
  • Хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих, урамшуулах тогтолцоог бий болгож, гааль, татварын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнд:

•Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь, 500,000-1,000,000 төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ыг 50 хувь, 1 сая төгрөгөөс давсан хэсгийн НӨАТ-ыг 20 хувиар тус тус буцаан олгоно.

•Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалингийн орлогын 500,000 төгрөг хүртэлх дүнгээс хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 100 хувь хөнгөлнө.

•Үйл ажиллагааны орлоготой иргэдэд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын алба татвар төлөгчийн тайлангийн төслийг бэлтгэн хүргүүлдэг болно.

•Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй ногоон барилгыг нэмэгдүүлэх зорилгоор 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28