Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулжээ
Б. Марал
2026-03-11
/
Хууль эрх зүй

Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулжээ

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд тус хуулийн төслийг дагалдуулан барьж дуусаагүй барилгын эрхийн бүртгэлийн асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэхүү хуулийн төсөл олон иргэнийг эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл зүйгээр хохироож буй орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх зорилготой юм.

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга давхардуулан авч бусдыг залилсан 2000 гаруй хэрэг бүртгэгдсэн бөгөөд арга хэлбэр нь улам бүр нарийсаж байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дээрх хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой залилангийн гэмт хэргийн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 304 хохирогчид холбогдох 15.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 94 гүйцэтгэх баримт бичиг бүртгэгдсэн байна. Иймд хууль эрх зүйн өөрчлөлт яаралтай хийж, барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтай кадастр болон улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв нийтэд ил тод болж, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэхээр холбогдох хуулийн төсөлд тусгажээ.

Уг хуулийн төсөлтэй https://mojha.gov.mn:8085/.../files/69af85b9a34d36733accbd8e холбоосоор танилцах боломжтой. Мөн тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг энэ сарын 19-нд Хууль зүй, дотоод хэргийн яаманд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28