Авлигын болон мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б. Марал
2026-03-10
/
Хууль эрх зүй

Авлигын болон мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

Прокурорын байгууллага 2026 оны 3 дугаар сарын 2-6-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,426 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.Дээрх хугацаанд 1,091 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 767 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 99, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг тус бүр 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын гэмт хэрэг болон гэмт бүлэглэл байгуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан зарим хэргээс дурдвал

- Ц.Б нь эмнэлэгт тасгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн иргэдийн төлбөр болох 22,4 сая төгрөгийг байгууллагын дансанд тушаахгүй, өөртөө авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Г.А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын ачаа барааг гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгч, бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд бусдаас 10,0 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Т.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Ч.Б нь байгууллагын судалгааны төвийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “томилолтын зардал” нэрээр гэрээнд гэрээнд заасан ажил үйлчилгээг хийгээгүй байхад төлбөрийг бусдад шилжүүлж, улмаар өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансаар эргүүлэн авсан, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, байгууллагад 14,5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- У.Б нь ашиг олох зорилгоор  Г.Г -тэй хамтран нэр бүхий иргэний өмчлөлийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хүсэлт, зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн бүртгэл хийлгүүлж, иргэнд 60,9 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Л.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, эмчийн жороор олгох мансууруулах эмийн жагсаалтад багтсан тариаг байгууллагын нэр дээр захиалуулан авч, өөртөө хэрэглэсэн буюу мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- П.Э, Э.Б, У.Т, П.Х нар нь (нийт 25 хүнтэй) бүлэглэн “Pokerrrr-2” аппликейшнийн “Omaha love”, “Huh tenger”, “Huh tengiss”, “Alibaba”, “Mazaalai Texas” гэх мэт нэртэй клуб нээж, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан, гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогоороо  өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 2 (Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх), Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мөрийтэй тоглоом зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1,3  дахь хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28