С.Шаарийбуу: Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар боллоо
Б. Марал
2026-03-06
/
Хууль эрх зүй

С.Шаарийбуу: Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар боллоо

 

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж, уучлалт гуйлгахын тулд талийгаачийн аав С.Шаарийбуу гуай 20 гаруй жилийн турш шат шатны шүүхэд хандсаар буй.

Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 20-нд болсон шүүх хурлаар Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Иймд С.Шаарийбуу дараагийн шатны шүүх буюу Холбооны шүүхэд хандсан байна. Холбооны шүүхэд хандсанаар Засгийн газар нь иргэнийхээ талаар асуудал дэвшүүлэх эрх нээгддэг тул Ерөнхий сайдад хандсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Иргэн С.Шаарийбуу "Монголын төрд анх удаа хандлаа. Сайхан хүлээж авдаг юм байна. Асуудлыг маш шуурхай шийдсэн. Би өргөдлөө бичээд орсон.

20 жил миний эсрэг Малайзын Засгийн газар өргөдлөө гаргаж явсан. Надтай давж заалдсан. Иргэн хүнтэй бүхэл бүтэн улсын хууль шүүхийн байгууллага, төр нь оролцоно гэдэг надад дааж давшгүй. Тэнд байгаа эмэгтэй өмгөөлөгч, манай Баяр гээд бид гурав 20 жил зүтгэлээ. Энэ удаа аргагүйн эрхэд би Холбооны шүүхэд давж заалдсан. Миний боломж энэ л байсан.

Иргэн нь Холбооны шүүхэд давж заалдвал Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ төлөө асуудал тавих эрх нээгддэг. Түүнээс өмнө бол Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенц, олон улсын дүрмээрээ боломжгүй байдаг.

Иймээс би санал тавьсан. Хүлээж авсанд талархаж байна. Үр дүнд нь Засгийн газраас Ажлын хэсэг байгуулахаар болсон. Үүнд хүний эрхийн байгууллага, хуульчид, Засгийн газрын төлөөлөл болон би багтана.

Агуулга, түвшин, ач холбогдол нь өөр нөхцөлд шийдвэрлэгдэхээр болж байгаа нь хамгийн чухал" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28