Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
Б. Марал
2026-03-02
/
Хууль эрх зүй

Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ

 

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлжээ. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 239, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 24, Өмчлөх эрхийн эсрэг 255, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 139, Бусад 23 хэрэг байна. 

 

Зөрчлийн шинжтэй 97.544 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 96.881 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн  96.090 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэрлэж, 791 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2067, Танхайрах 278, Хүний биед халдах 187, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 211, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 93.077, бусад 3013 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 96 иргэнд 28.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 162 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 49 иргэнийг 7.700.000 төгрөгөөр шүүхээр торгож шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал:

Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Өвөр Монгол рестораны гадна хутга, буутай хүмүүс зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад үл таних залуучууд бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн “Б”, “Т” нарын биед нь халдаж, иргэн “Ц”-ын биед зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан түүний өмсөж явсан хувцас болон бичиг баримтыг дээрэмдэж, үргэлжилсэн үйлдлээр яллагдагч “А” иргэн “Б”-г хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон.  

Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоож, тухайн этгээдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/-д зааснаар яллагдагчаар татаж, Прокурорын байгууллагад шилжүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28