Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
Б. Марал
2026-02-25
/
Хууль эрх зүй

Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ

 

Прокурорын байгууллага 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 39,942 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 36,438 буюу 91.2 хувийг газар дээр нь, 644 буюу 1.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 690 буюу 1.6 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 36,783 буюу 90.5 хувийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 901 буюу 2.2 хувийг, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 835 буюу 2.1 хувь, Танхайрах зөрчил 755 буюу 1.9 хувийг, Хүний биед халдах зөрчил 259 буюу 0.6 хувийг, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 234 буюу 0.6 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлөөс 3амын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн зөрчил 31.4 хувийг, Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчил 16.7 хувийг эзэлж байгаа нь дийлэнх байна.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 197 шийдвэрийг хянаж, 9 буюу 4.6 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 20 шийдвэрийг хянаж, 1 шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 1 шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Зөрчлийн улмаас нийт 634,719,022 төгрөгийн хохирол учирснаас 7.4 хувийг буюу иргэн, аж ахуйн нэгжид учирсан 46,309,527 төгрөг, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 820,000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28