Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг их хэмжээгээр бусдад худалдсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Б. Марал
2026-05-20
/
Хууль эрх зүй

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг их хэмжээгээр бусдад худалдсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

 

Нийслэлийн прокурорын газраас шүүхээр шийдвэрлүүлсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэргүүдээс тоймлон хүргэе.

- Б.М (33 настай, эмэгтэй, урьд энэ гэмт хэрэг 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн) нь 2023-2026 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодис, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй бодисыг өөрөө хэрэглэх мөн худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, улмаар удаа дараа бусдад зарж борлуулан энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.М-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 46,2 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

- Э.Б (33 настай, эрэгтэй) нь 2022-2023 онд Бүгд найрамдах Турк Улсад оршин суух өөрийн төрсөн дүү Г.Г-ын шуудан илгээмжээр илгээсэн, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад орсон, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй их хэмжээний (... кг) хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн хашаанд байрлах агуулах саванд хадгалж, бусдад худалдсан;

Б.Г (35 настай, эрэгтэй) нь 2022-2023 онд Э.Б-аас их хэмжээний (…кг) сэтгэцэд нөлөөт бодис болох “мөс”-ийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, Ө.Ө-д худалдсан;

Ө.Ө нь (35 настай, эрэгтэй) 2023-2024 онд Б.Г-аас ... грамм сэтгэцэд нөлөөт бодис болох “мөс”-ийг 18 удаагийн үйлдлээр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан.

(Жич: Улсын хилээр нэвтрүүлсэн Г.Г-д холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа болно)

Прокуророос Э.Б, Б.Г, Ө.Ө нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Э.Б, Б.Г, Ө.Ө нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Б-д 5 жил, 6 сарын, Б.Г-д 7 жилийн, Ө.Ө-д 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, бусад эд зүйлийн үнэд Э.Б-аас 4,8 сая төгрөг, Ө.Ө -аас 69,2 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28