Нийслэлийн прокурорын газрын даргаар Ш.Нямдоржийг томилжээ
Б. Марал
2026-05-01
/
Хууль эрх зүй

Нийслэлийн прокурорын газрын даргаар Ш.Нямдоржийг томилжээ

 

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр 12 хүнд холбогдох 6 хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Тухайлбал, Ж.Г нь ... дүүргийн татварын хэлтсийн даргын, Д.Б нь захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн төсвийн хөрөнгөөс 107 сая төгрөгийг нэр бүхий 17 албан хаагчид шагнал, урамшуулал хэлбэрээр олгожээ.

Улмаар 15 алба хаагчаас 40,1 сая төгрөгийг буцаан авч, 17,7 сая төгрөгийг байгууллагын арга хэмжээнд зарцуулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, мөн Ж.Г нь 22,3 сая төгрөгийг хувьдаа авч, өөртөө давуу байдал үүсгэж, төсөвт их хэмжээний буюу 107 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ж.Г-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасжээ. Мөн 10 сая төгрөгөөр торгох ял, мөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болов. Д.Б-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нараар нийт 51 сая төгрөгийг төлүүлж, иргэний хариуцагч нараас 38,5 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28