НШШГГ-ын алба хэлтсүүд 9 дүүрэг, Нэг цэгийн төвүүдэд шилжин ажиллана
Б. Марал
2026-04-23
/
Хууль эрх зүй

НШШГГ-ын алба хэлтсүүд 9 дүүрэг, Нэг цэгийн төвүүдэд шилжин ажиллана

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Банкны төлбөр барагдуулах газарт ажиллалаа. 

Сайд өнгөрсөн долоо хоногт Хууль, зүй дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын удирдлагуудыг хүлээж авч уулзан салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг өгсөн. Ялангуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтэс, нэгжийг иргэдэд ойртож нийслэлийн нэг цонхны төвүүд, дүүргүүдэд шилжүүлж ажиллуулахыг ШШГЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм.

Өгсөн үүрэг даалгаврын биелэлт газар дээрээ хэрхэн хангагдаж байгааг өөрийн биеэр үзэж, асуудлыг шийдвэрлэхээр ШШГЕГ-ын газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банкны төлбөр барагдуулах газрын ажилтан албан хаагчидтай уулзаж санал бодлыг нь сонссон байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэг өдөрт шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой 60-80 мянган санал ирдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 4,4 их наяд төгрөгийн дүнтэй, 57.700 гүйцэтгэлийн хуудас бичигджээ.

Зургаан дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэг цэгт төвлөрснөөр 7 хоногт 3200-4000, сард 88,000-100,000 орчим иргэн, 60,000 орчим тээврийн хэрэгсэл тухайн байршилд зорчиж үйлчилгээ авч байгаа нь авто замын ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсэх, иргэд бухимдах, улмаар өргөдөл, гомдол гаргах шалтгаан, нөхцөлийн нэг болж байна.

Мөн алба хаагчдын орчин нөхцөл, стандарт зөрчигдөж ажлын бүтээмж муудах, аюулгүй ажиллагааны горим алдагдсан гээд эрсдэл өндөр болсон байна. Тиймээс төр иргэндээ хүрч, хүн төвтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зарчмыг баримталж, дараа долоо хоногоос эхлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүд Нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ажиллуулах үүргийг дахин өглөө.

Цаашид Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэлх бүх процессыг шилэн болгож, нээлттэй ил тод байх ажлыг хийнэ. Эрхээ хязгаарлуулж, хэрэг төвөгт холбогдсон гээд хэнд ч төр хүнлэг хандаж, нээлттэй ил тод түргэн шуурхай, тэгш үйлчлэх зарчмыг баримтлах ёстой.

Хуулиар хориглосон төрийн болон хувийн нууцаас бусад мэдээллийг нээлттэй ил тод болгож, цахимжуулснаар хүнээс хамааралтай хүнд суртал, авлига, аливаа хардлага сэрдлэг үгүй болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    dfasd (202.21.119.155)
    asdfas
    2026 оны 04 сарын 24 | Хариулах
    • fasd
      asdfasd
      2026 оны 04 сарын 24
    • asdgas
      dgasdg
      2026 оны 04 сарын 24
    • asdgads
      asdg
      2026 оны 04 сарын 24

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28