Өнгөрсөн долоо хоногт 215,915 зөрчил бүртгэгджээ
Б. Марал
2026-04-15
/
Хууль эрх зүй

Өнгөрсөн долоо хоногт 215,915 зөрчил бүртгэгджээ

 

Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 215,915 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан 209,159 буюу 97 хувийг газар дээр нь, 2276 буюу 1.1 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1849 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 951 шийдвэрийг хянаж, 70 буюу 7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 57 шийдвэрийг хянаж, 5 буюу 9 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 5 буюу 9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 24 буюу 42 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Зөрчлийн улмаас нийт 2,4 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 1,3 тэрбум буюу 58 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 207,863 буюу 96 хувийг, жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 1237 буюу 1 хувийг, автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 709 буюу 0.3 хувийг, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 589 буюу 0.3 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй 46 хүнд шийтгэл оногдуулжээ

Эрх бүхий албан тушаалтнаас 2026 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчилд нийт 46 хүнд шийтгэл оногдуулжээ. Үүнээс 24 хүнд баривчлах, 22 хүнд торгох шийтгэл оногдуулсан байна.

Дээрх зөрчлийн холбогдогчид хүйсийн хувьд 97 хувь нь эрэгтэй, насны хувьд 86 хувь нь 26-45 насны, боловсролын хувьд 26 хувь нь дээд, 54 хувь нь бүрэн дунд, 20 хувь нь бүрэн бус дунд, бага болон боловсролгүй хүмүүс байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28