Б. Марал
2026-04-10
/
Дэлхий

"Барселона" шүүлттэй холбоотой гомдол гаргав

 

Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын эхний тоглолтын шүүлт хангалтгүй түвшинд явагдсантай холбогдуулан “Барселона” багийн зүгээс Европын хөл бөмбөгийн холбоонд /УЕФА/ гомдол гаргажээ.

Уржигдар болсон тоглолтод Мадридын “Атлетико” баг “Барселона”-г 2:0 харьцаагаар талбайд нь буюу “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд хожсон билээ. Тоглолтын хоёрдугаар үед “Атлетико”-гийн хамгаалагч Марк Пубиль гараараа бөмбөгт хүрсэн атал шүүгч 11 м-ийн торгуулийн цохилт заагаагүй явдалд Каталоны клубийн удирдлага сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Шүүгчийн энэ шийдвэр нь тоглолтын явц ба эцсийн дүнд шууд сөргөөр нөлөөлсөн гэж “Барселона” үзжээ. Үүнтэй холбогдуулан тусгай шалгалт явуулж, шүүгч нарын яриаг сонсох боломжийг олгох, алдаагаа хүлээн зөвшөөрч, зохих арга хэмжээ авахыг шаардсан байна.

Энэ бол сүүлийн үед Аваргуудын лигийн тэмцээний үеэр гарсан анхны алдаа биш бөгөөд шүүгч нарын иймэрхүү ойлгомжгүй шийдвэрүүд нь тухайн багт ноцтой хохирол учруулж байгааг “Барселона” дурдсан байна.

Шөвгийн наймын хариу тоглолт 14-ний өдөр Мадридад болно.

Энэ улиралд тус хоёр баг таван удаа учраа тааран тоглосон бөгөөд Испанийн цомын тэмцээний хагас шигшээд каталончууд хоёр тоглолтын нийлбэрээр /0:4, 3:0/ хожигдсон бол Испанийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа /3:1, 2:1/ “Атлетико”-г хожоод байна.

“Барселона” баг Аваргуудын лигт 1992, 2006, 2009, 2011, 2015 онуудад нийт таван түрүүлээд байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28