ГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар осолд өртсөн иргэний амь насыг аварчээ
Б. Марал
2026-04-09
/
Нийгэм

ГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар осолд өртсөн иргэний амь насыг аварчээ

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, орон нутагт үзүүлэх гэмтлийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал, төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтэй сүүлийн 1 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж буй юм.

Энэ хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, төрөлжсөн нарийн мэргэшлийн суралцагч эмч Ц.Болдбаатар, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбасүрэн, жолооч И.Сүхбат нарын алсын дуудлагын баг тус аймгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран цээжний хөндийн хүнд гэмтэлтэй эмчлүүлэгчид яаралтай мэс засал эмчилгээ хийж эрүүл мэнд, амь насыг нь аварсан байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч Я.Ганхуяг, Б.Билгүүндалай болон сувилагч Б.Ууганбилэг, мэдээгүйжүүлэгийн эмч М.Шаравням, мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Цогзолмаа нар багтсан бөгөөд орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж эхэлснээр алслагдсан аймгийн иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах боломжтой болж байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28