Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо
Б. Марал
2026-04-09
/
Нийгэм

Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Удирдлагын сегментийн 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдов.

НҮБ-ын Статистикийн комисс нь дэлхийн хэмжээнд албан ёсны статистикийн салбарын хамгийн дээд түвшний шийдвэр гаргах байгууллага бөгөөд гишүүн орнуудын статистикийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандарт, ангилал, аргачлал батлах, хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улс тус комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын статистикийн бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, шинэ стандарт, аргачлал боловсруулахад хувь нэмэр оруулах, үндэсний статистикийн системийн хөгжлийг олон улсын түвшинд уялдуулах, туршлага солилцох, чадавх бэхжүүлэх боломжоо өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Цаашид Монгол Улс НҮБ-ын Статистикийн Комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын хэрэгжилтийг хэмжих, тоон мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, албан ёсны статистикийн үйл ажиллагаанд өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, уламжлалт бус мэдээллийн эх үүсвэр, хиймэл оюун ашиглах чиглэлд бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажиллана гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28