Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
Б. Марал
2026-02-13
/
Улс төр

Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм. Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав. Мөн цогцолбор байгуулах газрыг яаралтай улсын тусгай хэрэгцээнд авахыг Дархан-Уул аймгийн удирдлагуудад үүрэг болгов. Төслийн үр дүнд 1200 ажлын байр бий болох юм. 

Засгийн газар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д валютын нөөц нэмэгдүүлэх хүрээнд 117.0 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн. Харин тус компани жилийн гүйцэтгэлээр 173.3 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мөн 28.4 мянган тонн ган бүтээгдэхүүн, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал буюу экспортыг 2024 оноос 2.3 дахин нэмэгдүүлжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ, Валютын нөөц нэмэгдүүлэх даалгаврыг давуулан биелүүлж, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөц нэмэгдүүлэх үүрэг өгч байна. Мөн үйлдвэрийн концесс тойрсон маргаан Улсын дээд шүүхээр эцэслэгдэж, гэрээг цуцалсан Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн гэж үзсэн учраас ажил урагшлуулахад ямар ч гацаа саад байх ёсгүй гэв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 33.0 мянган тонн байхаар төлөвлөснөөс 33.6 мянган тонныг үйлдвэрлэж, 102 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28