Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Б. Марал
2026-04-09
/
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Могол ноос" ХХК-д ажиллалаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг "Могол ноос" ХХК-д ажиллалаа.

Тус компани 1995 оноос хойш ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй бөгөөд жилд 5000 тонн ноос, ноолуур угаах, 150-200 тонн самнах, 150-300 тонн ээрмэл утас, 30-50 мянган ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтад оруулжээ. Мөн ээрсэн утсаараа нэхмэл даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэртэй кластераар хамтран үйлдвэрлэдэг болсон байна.

Компанийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр түүхий эд, тоног төхөөрөмж худалдан авч, хүчин чадлаа нэмэгдүүлэн, ажлын байр бий болгосон талаар танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн онд ээрэх, оёдлын үйлдвэртээ 10-14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсныг онцолсон юм.

Компанийн удирдлага болон салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл "Цагаан алт" хөтөлбөр нь ноос, ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд төдийгүй малчдын ахуй амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр үзүүлж байгааг хэлжээ. Мөн цаашид хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, инженер, технологийн мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгт хамруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, малчдын орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

"Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ноос, ноолуур, арьс шир боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 103 аж ахуйн нэгжид 508 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Ингэснээр ноолуурын үйлдвэрүүдийн ээрэх хүчин чадал 400 тонноор нэмэгдэж 20 мянган тоннд хүрчээ. Самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрч, 2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн байна.

Мөн ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тонноор, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200 мянган ам метрээр, сүлжих хүчин чадал 3000 ам метрээр тус тус нэмэгдсэн байна.

Энэ жил 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны есөн банкаар дамжуулан олгохоор төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28