Төсвийг хэрхэн хэмнэж, үр ашигтай зарцуулах санал, шийдэл танилцуулахыг Ерөнхий Аудиторт чиглэл болголоо
Б. Марал
2026-04-08
/
Улс төр

Төсвийг хэрхэн хэмнэж, үр ашигтай зарцуулах санал, шийдэл танилцуулахыг Ерөнхий Аудиторт чиглэл болголоо

 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.08) Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын бүтэц, чиг үүргийн судалгааг хийж, давхардал хийдлийг арилгах,чиг үүргийг оновчтой болгож, орон тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлээд энэ ажилд төрийн аудитын байгууллага онцгой оролцоотой байх ёстой хэмээв.

Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн ажлаа хүлээж авснаас хойш 11 сарын хугацаанд байгууллагын стратеги болон бүтцээ шинэчилж, 2 нэгж аудитын чиг үүрэг гүйцэтгэдэг байсныг 5 нэгж болгож нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар 80,2 хувь нь аудитын 19,8 хувь нь дэмжин туслах чиг үүрэгтэйгээр төрийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм байна.

Үндэсний Аудитын газар 2025 онд 42 сэдвийн хүрээнд санал, дүгнэлтээ гаргасан бол 2026 онд төлөвлөгөөт 9 сэдвийн зэрэгцээ төлөвлөгөөт бус сэдвүүдээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тухайлбал Төв банкны чиг үүрэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Улстөрийн намын санхүүжилт зэрэг асуудлаар аудитын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа аудитын дүгнэлт заавал хэрэгждэг байхад тодорхой эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа бөгөөд энэ хүрээнд 3 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар дурдав.

Мэдээлэлтэй танилцсаны дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэхдээ, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн аудитын байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох эрх зүйн зохицуулалтыг хийх үед тухайн ажлын хэсэгт ажиллаж, 2020 онд Төрийн аудитын байгууллагын тухай хуулийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулж байсан хүний хувьд төрийн хяналтын чиг үүрэг, татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг үр ашигтай зарцуулж буй эсэхэд онцгой анхаарал хандуулахаа онцолсон. Мөн Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийсний дараа зохих арга хэмжээг авах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Ингээд төсвийг хэрхэн хэмнэж, үр ашигтай зарцуулах, тэвчиж болох зардал, орон тооны судалгаа гаргах, төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал, зөвлөмж, шийдэл танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэнд чиглэл болгов.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28