“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Б. Марал
2026-04-08
/
Нийгэм

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ

 

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо болон “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК хамтран “Үндэсний үйлдвэрлэгчид – Хөгжлийн түншлэл” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг “Сэлбэ 20 минутын хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай холбох, тэдний хамтын ажиллагааг дэмжих, мэдээлэл солилцох зорилготой юм. Өдөрлөгийн үеэр төсөл хэрэгжүүлэгч тал барилгын материал нийлүүлэлтэд тавигдах шаардлага, стандартыг нэгдсэн байдлаар танилцуулж, дотоодын үйлдвэрлэгчдэд бодит боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Харин үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд тулгамдаж буй асуудал болон хамтран ажиллах боломжийн талаар саналаа илэрхийлэв.

Энэ үеэр “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн төслийн удирдлагын газрын дарга Ш.Ганзориг “Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын ажлын гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэгч байгууллагууд нийт бараа, материалынхаа 35-аас доошгүй хувь, тоног төхөөрөмж, ажиллах хүчний 40-өөс доошгүй хувийг дотоодын зах зээлээс бүрдүүлэх үүрэгтэй. Түүнчлэн цемент, арматур, бетон зуурмаг, тоосго, лифт зэрэг үндсэн 13 нэр төрлийн материалыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авахаар гэрээнд тусгасан байдаг.  Энэ хүрээнд бид  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний үйлдвэрлэгч ААН байгууллагуудаа дэмжих, барилгын салбарын дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Цаашид төслийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниуд дотоодын ААН-үүдтэй шууд холбоо барих, мэдээлэл солилцох, бараа материалыг худалдан авах боломж бүрдэнэ. Бид захиалагчийн хяналтыг тавиад явна. Мөн Сэлбэ хотын бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ гэв.

МБМҮХ-ны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Бид Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлж буй ААН-үүдийг дэмжих, дотоодын барилгын материалын салбарын хөгжлийг тодорхой хэмжээнд чиглүүлэн ажилладаг байгууллага. Өнөөдрийн арга хэмжээнд төслийн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч есөн ААН оролцож, 80 гаруй дотоодын үйлдвэрлэгч ААН-ийн бараа, материалтай танилцлаа. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар талууд хамтран ажиллах олон гэрээ байгуулна гэж найдаж байна” гэлээ.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн маркетинг борлуулалтын албаны менежер Б.Булган-Эрдэнэ “Дотоодын үйлдвэрлэгч ААН-үүдийг дэмжиж өдөрлөг зохион байгуулж буйд талархаж байна. Манай компани 1984 онд байгуулагдаж, өдгөө 40 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байна.  Бид төмөр бетон хийц эдлэл болон металл хийц эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. Мөн трамвай, метроны төслүүдэд ашиглагдах бетон эдлэлийн үйлдвэрлэлийг туршиж эхлээд байна. Төмөр бетон хийц үйлдвэрлэгч компаниудын үндсэн захиалагч нь ихэнхдээ төр байдаг. Гэвч төрийн үйл ажиллагааны хүрээнд явагдаж буй ажлуудад дотоодын үйлдвэрлэгчид оролцох боломж хомс. Харин энэхүү төслийн хүрээнд гүйцэтгэгч нарт үйлдвэрлэгчдийг танилцуулж буй нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, зах зээлийг тэлэх бодит боломжийг нээж байна” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28