Боловсролын салбарт хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэхээр
Б. Марал
2026-04-08
/
Нийгэм

Боловсролын салбарт хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэхээр "Google"-тэй хамтран ажиллана

 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Google for Education” төслийн багийн төлөөлөлтэй уулзаж, боловсролын салбар дахь цахим шилжилт болон хиймэл оюуны хэрэглээг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Тус хамтын ажиллагаа анх Боловсрол, мэдээлэл технологийн төвөөс багш нарын цахим болон танхимын сургалтыг дэмжих чиглэлээр эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар багш, сурагчдыг чадавхжуулах Gemini академи хөтөлбөр, “Мэдлэ” контентын сан Google Classroom-д Add-on болж нэмэгдээд байна. 2025 оны бадлаар Gemini академид нийт 2.491 багш сургалтад хамрагдаж, 104 багш төгсжээ.

Уг хөтөлбөрөөр дамжуулан багш нар Gemini болон NotebookLM зэрэг хиймэл оюуны хэрэгслийг сургалтын үйл ажиллагаандаа ашиглах арга зүйд суралцаж, хичээлийн төлөвлөгөө, тест, үнэлгээний рубрик боловсруулах чадвараа сайжруулжээ. Хөтөлбөрийн үр дүнгээс харахад багш нарын цахим ур чадвар дээшилж, ажлын ачаалал буурсан бол сурагчдын хувьд Google-ийн хэрэгслийг ашиглах сонирхол нэмэгдээд байна. Мөн эдгээр хэрэгсэл нь сурагчдын STEAM болон нийгэм, сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгааг багш нар онцолжээ.

Цаашид уг төслийн хүрээнд Gemini академийг өргөжүүлж, хүүхэд бүр компьютертэй байх зорилт дэвшүүлж байна. Судалгаагаар 20 хүүхдийн нэг нь компьютертэй байгаа нь энэ чиглэлд анхаарах шаардлагатайг харуулж байна.

Мөн хиймэл оюуныг монгол хэл дээр хөгжүүлж, хүүхдүүдийг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурахад ашиглах боломжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг онцоллоо. Таблет төхөөрөмжийг сургалтад ашиглаж байгаа ч сурагчдын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул зөвхөн төхөөрөмжөөс гадна цахим дэд бүтэц, чанартай боловсролын контентыг бүх түвшинд хөгжүүлэх шаардлагатайг уулзалтын үеэр дурдсан талаар Боловсролын яамнаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28