УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Б. Марал
2026-04-07
/
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо

 

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Улсын Их Хуралд үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Үндэсний статистикийн хорооны бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, танилцах уулзалт хийлээ.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Эдийн засгийн нөхцөл байдал-өрхийн санхүү” сэдвээр мэдээлэл хийж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Эдийн засгийн өсөлтийг өмнө нь улирлаар тооцдог байсан бол одоо сараар тооцдог болсон байна. Тоо баримтаас харахад 2025 онд эдийн засгийн жилийн өсөлт 6.8 хувьтай гарсан бол 2026 оны эхний эхний хоёр сарын байдлаар 7.6 хувийн өсөлттэй харьцангуй сайн дүр зураг харагдаж байгаа ч гадаад, дотоод нөхцөл байдлаас хамаарсан инфляцын өсөлтийн эрсдэл байгааг  анхаарч, бага дунд орлоготой иргэдээ дэмжих бодлого хэрэгжүүлж, ажиллах шаардлагатай байгаа талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэлдээ дурдав.

Мөн статистикийн мэдээллийг илүү нээлттэй, улсын хэмжээнд мэдээллийг дэлгэрэнгүй нарийвчлалтай гаргах давтамжаа нэмэгдүүлэх зорилгоор өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх, өөр хоорондоо мэдээллийг хуваалцах, ашиглахтай холбоотой зохицуулалт дутагдаж буй талаар хөндөн ярилаа. Энэ хүрээнд Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа гэв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, суурь мэдээлэл, тоо баримт үнэн зөв, чанартай байж, шийдвэр зөв гарна. Тиймээс статистикийн байгууллага хараат бус, нээлттэй, ил тод ажиллах зарчмыг мөрдлөг болгоход анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Ингээд судалгаа, мэдээллийг бүрэн гүйцэт цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тодорхой  асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, төрийн бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг иж бүрэн гүйцэтгэх, улмаар төрийн байгууллагууд мэдээллээ өөр хоорондоо саадгүй хуваалцахтай холбоотой шийдлийг тус тус боловсруулж, танилцуулахыг үүрэг чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28