114 жилийн настай
Б. Марал
2026-04-07
/
Нийгэм

114 жилийн настай "Гоожингийн өндөр"-ийг 1.3 тэрбумаар сэргээн засварлахаар болжээ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн VI хороонд байрлах "Гоожингийн өндөр" гэх нэршилтэй түүхэн барилгыг сэргээн засварлах А даалгаврыг боловсруулж, удахгүй тендер зарлахаар болжээ. 114 жилийн түүхтэй уг барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлах аж. "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан гурван жилийн өмнө шүүх дээр маргаж, ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй өнөөдрийг хүргэжээ. Тэгвэл нийслэлээс газрын эзэдтэй тохиролцож, тус байшинг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлж авсан авснаар сэргээн засварлах боломжтой болжээ. 

"Гоожингийн Өндөр" Хэмээх Хоёр Давхар Модон Байшинг Анх 1914 Онд Богд Хааны Өндгөн Сүргийн Нутагт, Одоогийн Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Зүүн Хойд Хэсэгт Богд Хаант Монгол Улсын Ерөнхий Сайд, Сайн Ноён Хан Намнансүрэнд Зориулан Барьжээ. Уг Байшинг 1918-1919 Онд Сангийн Яаманд Шилжүүлэн Өгч, Зүүн Сэлбийн Зүүн Хэсэг, Одоогийн 21 Дүгээр Сургуулийн Зүүн Хойно, Баянзүрх Захын Баруун Урд Хэсэгт Шилжүүлэн Авчирсан Байдаг. Энэ Байшинд Сангийн Яамны “Гадаад Хүүгийн Хэлтэс” Үйл Ажиллагаагаа Явуулж Байсан Бөгөөд С.А.Козин Зөвлөхөөр Ажиллаж Байжээ. Тэр Үед Аливаа Хоёр Давхар Байшинг “Өндөр” Гэж Хүрээнийхэн Нэрийддэг, Мөн Козин Хэмээх Нэрийг Дуудахад Бэрх Тул “Гоожин” Хэмээн Сунжруулан Дуудах Болсноор “Гоожингийн Өндөр” Хэмээх Нэршил Бий Болсон Аж. 

Энэ байшингийн нэг тасалгаанд Монголын хууль шастир хэвлэх газар байрлаж, тэнд 1919 онд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байв. Хятадын түрэмгийлэгчид энэ байшинд Богд хааныг 1920 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу 50 гаруй хоног гэрийн хорионд байлгаж байжээ. Хожим уг байшин Санхүүгийн техникумын оюутны дотуур байр, 21 дүгээр сургуулийн ажилчдын байр болсон ч өдгөө эзэнгүй хаягдаж хоцроод буй. Гоожингийн өндөр нь тухайн үеийн дүр байдлаа хадгалсаар ирсэн түүхийн дурсгалт газрын нэг билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28