ЗТЯ: Шатахууны нөөц бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарахыг үүрэг болгов
Б. Марал
2026-04-07
/
Улс төр

ЗТЯ: Шатахууны нөөц бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарахыг үүрэг болгов

 

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.04.07) боллоо. Хуралдааны эхэнд, сайд Б. Дэлгэрсайхан Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаас гарсан бодлого, шийдвэрийг танилцуулж, Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас газрын тосны үнийн өсөлт, хомсдол бий болж байгаатай холбогдуулан байгууллага бүр түлш, шатахууны нөөцийг оновчтой бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарахыг үүрэг болгов. 

Түүнчлэн олон улсын эдийн засаг, улс төрийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, байгууллага бүр зардлаа хэмнэх, албаны автомашины хэрэглээг хүртэл зохистой түвшинд барих зэргээр хэмнэлтийн горимд шилжин ажиллах шаардлагатайг онцоллоо. 

Засгийн газраас өгсөн чиглэл, үүргийн хүрээнд Зам, тээврийн яам гурван томоохон чиглэлд анхаарч ажиллахыг санууллаа. Үүнд: 

АВТОЗАМЫН ГАЗАРТ: Олон улсын транзит тээвэр, логистикийн тасралтгүй үйл ажиллагааг хангах хүрээнд Багахангай Хөшигтийн хөндий-Эмээлт чиглэлийн 196.8 км төмөр замыг ашиглалтад оруулах, мөн Хөшигтийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын автозам, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км автозамыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг даалгав. 

ТӨМӨР ЗАМЫН ГАЗАРТ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтыг хугацаа алдалгүй урагшлуулахыг холбогдох удирдлагад үүрэг болгож, салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн явцын талаарх мэдээллийг Засгийн газарт танилцуулахыг чиглэл болгов. Мөн зүтгүүр худалдан авах, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд Сангийн яам, ЗТЯ холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг дурдлаа. Түлш, шатахууны хомсдол үүсэж буй эрсдэлтэй үед тээвэрлэлтийн тасралтгүй байдлыг хангаж, хөдөлгөөн зохицуулалтад онцгой анхаарахыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-д даалгав. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигтийн хөндий-Эмээлт чиглэлийн төслийн явцтай сайд энэ долоо хоногт биечлэн танилцаж, холбогдох байгууллагуудтай уулзан ажлыг эрчимжүүлэхээ илэрхийллээ. Түүнчлэн хуурамч шатахууны нийлүүлэлтээс үүдэн хөдлөх бүрэлдэхүүнд эвдрэл, гэмтэл үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, дотоод хяналтыг сайжруулахыг холбогдох байгууллагуудад хатуу анхааруулав. 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ: Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас 2026 оны 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын 7-ны хооронд хийх аюулгүй байдлын шалгалтад амжилттай хамрагдахад Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв болон холбогдох байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Мөн аялал жуулчлалыг дэмжих хүрээнд Ховд, Өмнөговь (Гурвансайхан), Хөвсгөл (Мөрөн), Баян-Өлгий (Өлгий) аймгуудын нисэх буудлуудыг олон улсын шууд нислэг хүлээн авах, агаарын хилийн боомт, шинэ агаарын хаалга нээхтэй холбогдуулан Хилийн цэрэг, гаалийн байгууллагуудтай уулзалт хийж, холбогдох тушаал шийдвэрийн хүрээнд бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. Үүнээс гадна Улаанбаатар-Москва чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг дурдаж, агаарын тээвэрлэгчийг тодорхой болгохыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо. 

САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХҮРЭЭНД: ЗТЯ болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд сахилга, хариуцлагыг дээшлүүлж, ажлын шуурхай, тасралтгүй байдлыг хангах, албан хаагчдын цагийн сахилгыг сайжруулах, албан бичгийн шийдвэрлэлтийг түргэтгэх, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад нийт удирдлагуудыг онцгой анхаарахыг үүрэг болголоо. Түүнчлэн төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг онцлов. Байгууллагуудын гүйцэтгэл, төлөвлөгөөний хэрэгжилт, элдэв урамшуулалт цалин тэтгэмжийн асуудал зэрэгт ил тод байдлыг хангах чиглэлээр байгууллага бүрд өндөр хяналт тавьж ажиллахыг ЗТЯ-ны Хяналт шалгалтын хэлтэст даалгав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28