Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо
Б. Марал
2026-04-07
/
Улс төр

Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо

 

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар болон Монголын ноос, ноолуурын холбооны удирдлага, гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл шинээр томилогдсон Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.

Уулзалтын хүрээнд танхим, мэргэжлийн холбоод болон дипломат төлөөлөгчийн газруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал, санаачилгын талаар харилцан мэдээлэл солилцож, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нээлтийн үг хэлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг тэлэхэд дипломат төлөөлөгчийн газруудын үүрэг, оролцоо чухлыг онцлон тэмдэглэв. Тэрээр шинээр томилогдсон элчин сайд нарт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх бодит боломж, нөөцийн талаар саналуудыг танилцууллаа.

Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулга хийж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад зах зээлд гаргах боломж, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны боломжит гарцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын өнөөгийн нөхцөл байдал, экспортын боломж, тулгамдаж буй асуудлыг Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан танилцуулж, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бодит санал, байр сууриа илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсаас гадаадын 20 оронд суух шинээр томилогдсон Элчин сайд нар оролцож, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Талууд цаашид дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан бизнесийн холбоо, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар санал нэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28