Япон улс Хятадын загасчны онгоцыг эдийн засгийн бүс дотор нь саатуулжээ
Б. Марал
2026-02-13
/
Дэлхий

Япон улс Хятадын загасчны онгоцыг эдийн засгийн бүс дотор нь саатуулжээ

 

Японы загасны аж ахуйн газар мэдээлснээр, тус онгоц зогсох тушаал биелүүлэхгүй байсны улмаас саатуулагджээ. Энэхүү үйл явдал нь Тайваньтай холбоотой Япон, Хятадын хооронд үүсээд буй хурцадмал харилцаанд нэмэлт хурцадмал байдал үүсгэх эргсдэлтэй юм.

Японы эрх баригчид Хятадын загасчны онгоцыг саатуулж, түүний ахмад жолоочийг баривчилсан байна. Энэ үйл явдал Пүрэв гарагт /2026.02.12/ Нагасакигийн баруун өмнөд боомтоос ойролцоогоор 170 км-т болсон бөгөөд жолооч нь хяналтын багийн зогсох тушаалыг биелүүлэхээс татгалзсан гэж мэдээлж байна. Японы загасны аж ахуйн газрын хөлөг онгоц тус Хятадын онгоцыг түүний 11 гишүүнтэй хамт Японы онцгой эдийн засгийн бүсээс баривчилжээ. Энэ бүс нь Японы эргийн 200 далайн мил /370 км/-ийн хүрээнд оршино.

Энэ нь Японы загасны аж ахуйн газрын Хятадын онгоц баривчилсан анхны тохиолдол нь 2022 оноос хойш, мөн энэ жил гадаадын загасны хөлөгтэй холбоотой анхны үйл явдал болж байна. 2025 онд тус агентлаг Тайвань болон Өмнөд Солонгосын загасны хөлгийг хууль бус загасчлалыг шалгах хүрээнд хяналтанд авсан.

Энэ үйл явдал нь Японы Ерөнхий сайд Санэе Такаичи өнгөрсөн сард Тайванийн ирээдүйтэй холбоотой байр сууриа илэрхийлсэнээс хойш "хурцадмал" болсон Япон-Хятадын харилцааны үед болж байна. 11-р сард Такаичи парламентын гишүүдэд хэлэхдээ, Хятад Тайванийг дайтах оролдлого хийвэл Япон цэргийн оролцоо явуулах боломжтой гэжээ. 

Эх сурвалж: The Guardian

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28