УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдаж Дэд хороонд 2026 оны 1 дүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх товтой байсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гаргасан ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл дэд хорооны ирц бүрдээгүй учир хурал хойшилсон байна.
Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн Б.Хэрлэн удирддаг. Тэрбээр "М.Нарантуяа-Нара гишүүний гаргасан үйлдэлтэй холбоотойгоор нийт 45 гомдол ирээд байна. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ" хэмээж байсан билээ.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ