Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлнэ
Б. Марал
2026-04-07
/
Нийгэм

Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлнэ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ яамны ажилтнууд, харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Ургамал хамгааллын газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК, “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Зээлийн батлан даалтын сангийн төвийн бүсийн салбар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХК, Малын удмын сангийн үндэсний төвийн төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Засгийн газраас дэвшүүлж буй эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүйн орчны шинэчлэл, ногоон хөгжлийн бодлого, авлигын эсрэг арга хэмжээний талаар танилцуулж, салбарын үйл ажиллагааны нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Мөн ХХААХҮ-ийн салбарыг нээлттэй, ил тод, зөв бодлоготой, хариуцлагатай салбар болгон хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа сайд илэрхийллээ.

Үргэлжлүүлэн сайд тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцов. Тариаланчид дотоодын тариаланчдыг дэмжих, гурилын үйлдвэрлэлийг тогтвортой хангах зорилгоор олгодог улаан буудайн урамшууллын өрийг яаралтай барагдуулах, хөнгөлттэй үнэтэй түлшний зардал, хангалтыг нэмэгдүүлэх шаардлагтайг хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Тариаланчдад хандан “- Газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлууд тодорхой болсон. Нэгдүгээрт, 2025 оны урамшууллын асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж аж ахуйн нэгжүүдэд хязгаарлагдаж байна. Төв, Сэлэнгийн бүсэд үүссэн ган гачгийн улмаас зарим тариаланчид өмнөх зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс шалтгаалан хаврын тариалалтын зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь бодит хүндрэл болж байна. Үүнийг зайлшгүй шийдвэрлэнэ.

Гуравдугаарт, шатахууны хангамж, зохицуулалтын асуудлыг мөн анхаарч, тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай байна.

Иймд ирэх Засгийн газрын хуралдаанд газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлж, урамшууллыг шуурхай олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шатахууны хангамжийг тогтвортой болгох чиглэлд бодит шийдвэрүүдийг гаргана.

Хэрэв дээрх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол салбарт ойлгомжгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын түвшинд онцгой анхаарч ажиллана.

Дунд хугацаанд газар тариалангийн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Бид зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын чадавхыг нэмэгдүүлж, салбарыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх ёстой. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллана.

Мөн урт хугацаанд даатгал, газрын зохицуулалт, бордооны хангамж зэрэг суурь асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд анхаарна” гэв.

Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлж, улаан буудайг 312 мянган га-д, төмсийг 16 мянган га-д, хүнсний ногоог 18 мянган га-д, тэжээл болон тосны ургамлыг 100 гаруй мянган га-д тариалахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт тариалалтын хэмжээ 633 мянган га-д хүрэхээр байна.

Тариалалтын үндсэн бэлтгэлүүдийг хангах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, тариаланчид өнгөрсөн оны ургацаас 29 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлсөн бөгөөд үүнээс 14 мянган тонныг Хөдөө аж ахуйн корпорациар дамжуулан борлуулж, 12 мянган тонн үрийг зээлийн шинэчлэлд хамруулаад байна.

Төмсний үрийн хангамжийн хувьд зарим бүс нутагт хомсдол үүсэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан нэмэлт нийлүүлэлт, зохицуулалтын ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Мөн бордооны нийлүүлэлтийн хүрээнд 10 мянга орчим тонн бордоог импортлон, тариаланчдад хүргэх зохион байгуулалтыг хийж байгаа бол ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг 15 ААН-ээр дамжуулан тасралтгүй хангахаар ажиллаж байна.

Түлш, шатахууны хангамжийг сайжруулах чиглэлээр уул уурхай, эрдэс баялгийн салбар болон нефть импортлогч 23 ААН-тэй хамтран ажиллаж, хаврын тариалалтад зориулан 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр зохицуулалт хийсэн байна. Одоогийн байдлаар 15 ААН-тэй гэрээ байгуулж, 4950 тонн шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулжээ. 240 орчим тариаланчид гэрээ байгуулж, шаардлагатай шатахууны худалдан авалтыг эхлүүлээд байна.

Иймд хаврын тариалалтын үед үүсэж болзошгүй хүндрэл, эрсдэлийг бууруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тариалалтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад онцгойлон анхаарч байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28