АНУ болон Иран 45 хоногийн гал зогсоох хэлэлцээр хийж байна
Б. Марал
2026-04-06
/
Дэлхий

АНУ болон Иран 45 хоногийн гал зогсоох хэлэлцээр хийж байна

 

АНУ, Ираны талууд 45 хоногийн хугацаатайгаар гал зогсоох нөхцөлийг хэлэлцэж байгаа тухай Axios цахим хуудсанд эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Эх сурвалжуудын ярьснаар, уг тохиролцоонд хүрсний дараа мөргөлдөөн дуусаж магадгүй байна. Талууд ойрын 48 цагийн дотор тохиролцоонд хүрэх магадлал бага байгаа хэдий ч тохиролцоонд хүрэх нь Ираны иргэний дэд бүтцэд өгөх асар их хүчтэй цохилт, мөн Персийн булангийн орнуудын эрчим хүч, усан хангамжийн байгууламжуудад өгөх хариу цохилтуудаас сэргийлэх цорын ганц боломж байж магадгүй гэдгийг эх сурвалжууд дурджээ.

Талууд итгэлцлийг бэхжүүлэх алхам хийнэ гэж Пакистан, Египет, Турк зэрэг орнуудын зуучлагчид найдаж байгаа аж. Тухайлбал, Ираны талаас Ормузын хоолойг нээх, мөн цөмийн хөтөлбөртэй нь холбоотой асуудлаар тодорхой алхам хийнэ гэж найдаж байна. "Зуучлагчид мөн Дональд Трампын засаг захиргаа гал зогсоох хэлэлцээр түр зуурынх бус мөргөлдөөн дахин сэргэхгүй байх баталгааг Иранд өгөхийн тулд ямар арга хэмжээ авч болохыг судалж байна" гэж Axios цахим хуудсанд бичжээ.

Өмнө нь Д.Трамп тус цахим хуудсанд ярилцлага өгөхдөө, Ираны талтай дөрөвдүгээр сарын 7 гэхэд хэлэлцээр байгуулах магадлал өндөр байгаа гэж мэдэгдсэн байна. Хэрвээ Ираны тал Ормузын хоолойг дөрөвдүгээр сарын 6 гэхэд нээхгүй бол тус улсын эрчим хүч, иргэний дэд бүтцэд цохилт өгнө гэж Truth Social нийгмийн сүлжээгээрээ сүрдүүлжээ.

Харин Axios цахим хуудсанд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээр байгуулах хугацааг АНУ-ын Зүүн эргийн цагаар 4-р сарын 7-ны 20:00 цаг хүртэл нэг өдрөөр сунгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28