Санаэ Такаичи яллаа: Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд эрх баригчдыг үнэмлэхүй ялалтад хүргэв

Санаэ Такаичи яллаа: Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд эрх баригчдыг үнэмлэхүй ялалтад хүргэв

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өвлийн хүйтэнд хугацаанаас өмнө парламентын сонгууль зарласан эрсдэлтэй шийдвэр нь амжилттай болж, түүний удирдсан эрх баригч эвсэл доод танхимд хоёрны гуравт хүрэх үнэмлэхүй олонх авах төлөвтэй байна. Ингэснээр Такаичи Японы түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болж, бодлогоо саад багатай хэрэгжүүлэх өргөн боломжтой боллоо. 

Консерватив улстөрч гэгддэг Такаичи сонгуулийн кампанит ажлын үеэр татварыг бууруулах, батлан хамгаалах салбарт илүү их хөрөнгө оруулах амлалт өгсөн. Мөн цагаачлалын журмыг чангатгах, Японы газар нутгийг гадаадын иргэд, компани эзэмшихэд тавьсан хязгаарлалтыг дахин хянахаа мэдэгдсэн нь дэмжигч, шүүмжлэгчдийн анхаарлыг татсан юм. Шүүмжлэгчид эдгээр бодлого нь Японы эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулж байна.

Гадаад бодлогын хүрээнд Такаичи АНУ-тай харилцаагаа ойртуулахыг эрмэлзэж, сонгуулиас хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг олон нийтэд ил тод дэмжсэн нь онцлох үйл явдал болов. Трамп өөрийн Truth Social сүлжээнд Такаичийг “хүчтэй, ухаалаг удирдагч гэдгээ аль хэдийн нотолсон” хэмээн бичсэн нь Японы сонгуулийн кампанит ажилд ховор тохиолдол байлаа.

Санал хураалтын дараа Трамп Такаичи болон түүний эвслийг “түүхэн хэмжээний ялалт байгуулсанд” баяр хүргэж, Японы ард түмнийг үргэлж дэмжинэ хэмээн мэдэгдсэн байна. Мөн Токиогийн хөрөнгийн зах зээл нээгдэхэд Nikkei-ийн индекс 5 гаруй хувиар өссөн бол иен бусад томоохон валютын эсрэг сулрав. Харин засгийн газрын бондын ханш буурсан нь төрийн зардал тэлэх хүлээлттэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28