Малын хачиг нь 3 дугаар сарын сүүлчээс идэвхждэг
Б. Марал
2026-04-06
/
Нийгэм

Малын хачиг нь 3 дугаар сарын сүүлчээс идэвхждэг

 

Манай улсад хачгаар дамждаг 3 төрлийн халдвар бүртгэгддэг. Халдвар агуулсан малын хачигт хазуулахад хачигт риккетсиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин, халдвар агуулсан ойн хачигт хазуулахад хачигт боррелиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин, хачигт энцефалит гэдэг вирусээр үүсгэгддэг өвчин тусна.

Ямар төрлийн амьтад өвчилж, хүнд халдвар дамждаг вэ?

Мал ба зэрлэг амьтдын дунд хачгаар халдвар тархаж, байгаль дээр голомт үүсгэдэг. Мал, амьтдад халдварын шинж тэмдэг бүдэг илэрдэг. Халдвартай мал, амьтны цус сорсон хачиг халдвар дамжуулдаг. Ойн хачгаар дамждаг халдвараар өвчилсөн үхэр, ямааны түүхий сүү, цусыг уухад хүнд халдвар дамждаг.

Хачгаар дамжих халдваруудаар хэн өвчилдөг вэ?

  1. Хачигт риккетсиоз
  2. Манай улсын бүх аймаг, хот суурин газрын иргэд өвчилдөг. Бүх насныхан өвчлөх боловч 1-9 насны хүүхдүүдийн дунд илүүтэй тохиолддог.
  3. Өвчлөгсөдийн 54,9 хувь эмэгтэйчүүд байдаг.
  4. Нийт өвчлөгсөдийн 11 хувийг малчид эзэлдэг.

Малын хачиг нь 3 дугаар сарын сүүлчээс идэвхждэг тул жил бүрийн 4-5 дугаар сард өвчлөл хамгийн өндөр байдаг.

Хачгаар дамжих халдваруудын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Хачигт риккетсиоз
  2. Ихэвчлэн толгойн үсэнд хачиг шигдэж, шарх үүсгэнэ.
  3. Ойролцоох тунгалгийн булчирхай цочиж хөндүүрлэнэ.
  4. Хачиг шигдсэнээс хойш 3-7 хоногийн дараа халуурна.
  5. Хэсэг газар эсвэл бүх биеэр арьсан дээр гөвдрүүт тууралт гарна.
  6. Хачиг шигдсэн шарх анихгүй удна.
  7. Толгой өвдөнө, нүд улайна.

Хачгаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

  1. Ойд орох бол ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах
  2. Хувцсанд хачиг орвол авч хаях ЭСВЭЛ 10 минут халуунаар үйлчлүүлэх
  3. Биед шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж зөв авахуулах
  4. Ямаа, үхрийн түүхий сүү, мах, цус, хэрэглэхгүй байх
  5. Тод өнгийн хувцас өмсч, хачиг наалдсан бол авч хаях

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28