ОПЕК тавдугаар сард олборлох нефтийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
Б. Марал
2026-04-06
/
Дэлхий

ОПЕК тавдугаар сард олборлох нефтийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо

 

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд /ОПЕК+/ хоногт олборлох нефтийн ирэх тавдугаар сарын дээд хязгаарыг 206 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

ОХУ, Саудын Араб, Ирак, АНЭУ, Кувейт, Казахстан, Алжир, Оманы төлөөлөгчдийн ням гарагт болсон цахим бага хурлын дараа хийсэн хамтарсан мэдэгдэлд энэ тухай дурдсан байна. “Зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд олборлолтын хэмжээг зохицуулах шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэлд онцолжээ. Өмнө нь гуравдугаар сард болсон хуралдаанаар хоногт олборлох нефтийн хэмжээг 206 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан юм.

Ормузын хоолой хаагдаж, байлдааны ажиллагаа үргэлжилж байгаагаас үүдэн эрчим хүчний хямрал үүсээд буй энэ үед тавдугаар сард нийлүүлэх нефтийн квотыг нэмэгдүүлсэн нь худалдан авагчдын сэтгэл санааг тогтворжуулахад тус дөхөм үзүүлнэ хэмээн үзэж байна. 

Дээр дурдсан 8 улс хоногт олборлох хэмжээг 2,2 сая баррелиар бууруулах шийдвэрээ 2025 оны 9 дүгээр сард хүчингүй болгож, 10 дугаар сард 1,65 сая баррелиар бууруулах шийдвэрээсээ татгалзаж эхэлсэн юм. Ингээд 2026 оны 1-3 дугаар саруудад олборлолтыг нэмэгдүүлэхээ түр азнаад байв.

ОПЕК-ийн ээлжит уулзалт тавдугаар сарын 3-нд болно.

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх нөхцөл байдлаас шалтгаалан улс орнууд шинэ нийлүүлэгчийн эрэлд гарч байна. Тухайлбал, Тайланд улс өмнө нь хэрэгцээт нефтийнхээ тал хувийг Персийн булангаас авч байсан бол одоо Орос улстай хэлэлцээ хийгээд эхэлжээ. Мөн Энэтхэг улс сүүлийн долоон хугацаанд анх удаагаа Иранаас нефть худалдан авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28