Япон, Франц улсууд ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээр тохиролцлоо
Б. Марал
2026-04-02
/
Дэлхий

Япон, Франц улсууд ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээр тохиролцлоо

 

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар лхагва гарагт Токио хотноо уулзах үеэрээ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх замын зураглалд гарын үсэг зурлаа. Дэлхийн газрын ховор элементийн зах зээлд БНХАУ давамгайлж байгаа энэ үед талууд хамтын ажиллагаагаа ийнхүү гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.

Уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Т.Санаэ хэлэхдээ, Япон, Франц улсууд Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдлыг намжаах, газрын тосны нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд нягт харилцаа холбоотой ажиллана гэдгийг хоёр удирдагч баталсан гэж мэдэгджээ.

Тэд мөн чухал ашигт малтмалын экспортод хяналт тогтоож байгаад "ихээхэн санаа зовж" байгаагаа илэрхийлсэн нь Хятадын тал экспортын журмаа чангатгаж байгаатай холбоотой бололтой гэж ажиглагчид үзэж байна.

Дэлхийн газрын ховор элементийн олборлолтын 70 орчим хувь, боловсруулалтын 90 хувийг БНХАУ дангаараа гүйцэтгэж байна. Тиймээс шинээр гаргасан Япон, Францын газрын ховор элементийн нийлүүлэлтийн замын зураглал нь тус улсаас ихээхэн хараат байдлаа бууруулах зорилготой гэж үзэж байна.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр улс хиймэл оюуны асуудлаар өндөр түвшний яриа хэлцээг эхлүүлэх, атомын цахилгаан станцын салбарт хамтран ажиллах, тэр дундаа хурдан нейтронуудын реакторыг хөгжүүлэх, ашигласан түлшийг дахин боловсруулах чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн энэ онд болох "Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа мэдэгджээ.

Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Т.Санаэ, Э.Макрон нар Зүүн болон Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, "бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, олон улсын эрх зүйг зөрчин статус-квог дангаар өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцнэ" гэдгээ дахин мэдэгдсэн байна.

Э.Макроны хувьд 2017 онд үүрэгт ажилдаа орсноос хойш Япон улсад хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх зорилгоор анх удаа, Францын Ерөнхийлөгчийн хувиар хийсэн дөрөв дэх удаагаа айлчиллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28