НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
Б. Марал
2026-04-02
/
Нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

 

Нийслэл хотод амьдарч буй хүүхдийн эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөлийг хангах хүрээнд НЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV) болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг харилцан ойлголцлын санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Беате Дастел нар гарын үсэг зурсан юм. 

Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Тодруулбал, 

  1. Ариун цэвэр, эрүүл ахуйн дадлыг сайжруулах эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх;
  2. Зорилтот халдварын тархалт ба нөлөөг бууруулах зорилгоор нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
  3. Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх зан чанарыг төлөвшүүлэх;
  4. Олон нийт болон бизнесийн байгууллагуудын дунд хүүхдийн эрхийн талаарх ойлголт, хүндэтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжих;
  5. Дүүрэг, хороодын албан хаагчдыг сургах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх юм. 

Санамж бичиг байгуулсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсад элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ноцтой түвшинд байна. Улсын хэмжээнд 2024 онд 8162, 2025 онд 8016 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өвчлөл буурахгүй байгааг харуулж буй. Уг санамж бичгийг байгуулснаар ходоод, хоол боловсруулах эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр боловсруулж, энэ сараас хеликобактерийн халдвартай тэмцэх ажлыг эхлүүлэхээр боллоо. Мөн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV)-ийн вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд уг кампанит ажлыг сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд шат дараатай зохион байгуулж, хавдрын өвчлөлийг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28