Хайрыг шинжлэх ухаанаар тайлбарлах нь
Б. Марал
2026-02-13
/
Нийгэм

Хайрыг шинжлэх ухаанаар тайлбарлах нь

 

Хүн төрөлхтөн түүхийн турш хайр санамсаргүй биш гэж итгэх дуртай байжээ. Эртний Грекийн гүн ухаантан Платон хүнийг анх дөрвөн гар, дөрвөн хөл, хоёр нүүртэй бүхэл оршихуй байсан гэж төсөөлсөн домгийг өгүүлсэн байдаг. Тэд тийм хүчирхэг, төгс байсан тул Зевс тэднийг хоёр хуваасан, түүнээс хойш хүн бүр дэлхий даяар өөрийн алдагдсан нөгөө хагасыг хайсаар яваа гэх энэ домог өнөөгийн “сэтгэлийн хань” ойлголтын яруу үндэс болсон юм. Хаа нэгтээ хэн нэгэн биднийг бүрэн дүүрэн болгох учиртай гэсэн амлалтыг энэ домог шингээжээ.

Орчин үед Холливудын кино, хайр дурлалын романууд үлгэрийн мэт төгс хайрын түүхийг бидэнд дахин дахин худалдсаар байна. Гэвч шинжлэх ухаан юу хэлж байна вэ Үнэхээр бидэнд зориулагдсан ганц онцгой хүн байдаг уу?

Кембриж хотод байрлах Англиа Раскин их сургуулийн нийгмийн сэтгэл судлалын профессор Вирен Свами: Европ дахь орчин үеийн романтик хайрын ойлголт дундад зууны Камелотын домгоос эхтэй гэж үздэг, Тэрхүү үзэл санаа нь нэг хүнийг насан туршийн хамтрагчаа болгон сонгох ёстой гэсэн санааг хүчтэй шингээсэн байдаг. Түүний хэлснээр үүнээс өмнө Европын орнуудад хайр илүү “уян хатан” ойлголт байсан. Хүн хэд хэдэн хүнийг хайрлаж болох ба хайр заавал бэлгийн харилцаатай холбоотой байх албагүй байв.

Хамгийн сонирхолтой нь, Аж үйлдвэржилтийн үед хүмүүс уламжлалт аж ахуйн хамтын нийгмээс салж, танил орчноосоо тасарснаар ганцаардал, хөндийрөл нэмэгдсэн. Тэр үед хүмүүс амьдралыг нь хоосролоос аврах ганц хүнийг хайж эхэлсэн гэж доктор Свами тайлбарладаг. Өнөөгийн болзооны аппликейшнүүд энэ түүхийг алгоритм болгож, “харилцааны худалдаа” болгон хувиргасан. Soulmate буюу хамтрагчаа хайх нь зарим хүнд ядаргаатай ярвигтай асуудал болон хувирчээ. Олон хүний профайлыг ээлжлэн үзсээр байгаад л аль нэгийн сонгох амар хялбар үйлдэл болсон.

Юта мужийн Бригам Янг их сургуулийн гэр бүл судлалын профессор Жэйсон Кэрролл: Бид заяаны ханиа хайх хэрэггүй, харин хамтдаа насан туршийн хайрыг бүтээлцэх хэрэгтэй гэж оюутнууддаа зөвлөдөг байна. Түүний тайлбарласнаар сэтгэлийн хань бол зүгээр л олддог, урьдчилан бэлэн бүтээгдсэн мэт ойлголт. Харин жинхэнэ “нэг бөгөөд цорын ганц” харилцаа бол хоёр хүн олон жилийн турш дасан зохицож, уучлал гуйж, заримдаа шүдээ зуун хичээсний үр дүнд хамтдаа сийлж бүтээдэг зүйл юм хэмээн дүгнэсэн байна.

Лондон хотод ажилладаг хайрын дасгалжуулагч Викки Павитт: өөрийгөө заяаны ханиа оллоо гэж бодсон ч эцэст нь сэтгэлзүйн дарамт, тогтворгүй зан, байнгын түгшүүртэй нүүр тулсан хүмүүсийг олонтаа хардаг. Түүний хэлснээр  хүчтэй татагдалт заримдаа эрүүл бус хэв маягийг үүсгэдэг. . Бид хувь тавилан мэт мэдэрч буй зүйлээ үнэндээ өмнө нь шархлуулж байсан туршлагаа засах гэсэн мэдрэлийн системийн хариу үйлдэл байж магадгүй. Үүнийг сэтгэл заслын эмч нар “гэмтлийн холбоос” гэж нэрлэдэг.

1993 онд Канадын сэтгэл судлаач Дональд Даттон, Сюзан Пэйнтер нар хүчирхийлэлтэй харилцаанаас гарсан 75 эмэгтэйг судалжээ. Тэдний дунд хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлийн холбоо тогтсон нь байнга хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд бус, харин хайр халамж ба харгислал ээлжилсэн харилцаанд байсан эмэгтэйчүүд байв. Аюул ба энхрийлэл ээлжлэх нь танил мэдрэмж төрүүлдэг тул хүмүүс эрүүл бус харилцаанд дахин татагддаг гэж судлаачид тайлбарласан. Эцэст нь Валентины өдөр бидэнд нэг л зүйлийг сануулдаг. Хайр бол хаа нэгтээ бэлэн бүтээгдсэн, төгс хүнтэй учрах тухай домог биш. Хайр бол сонголт, тэвчээр, өсөлт, хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм.

Платоны домог, дундад зууны үлгэр, Холливудын кинонууд заяаны ханьтай байхын тухай төгс сайхан төсөөлөл өгдөг ч шинжлэх ухаан урт настай харилцаа хувь тавилангаар биш, харин өдөр бүрийн жижиг шийдвэрүүдээр бүтдэг гэдгийг харуулдаг. Хамгийн нандин холбоо бол төгс тохирохоос илүүтэй, төгс бус байдлаа харуулж чаддаг итгэл дээр тогтдог.

Хайр хэзээ ч үргэлж амар байдаггүй, гэхдээ хамтдаа өсөхөд бэлэн хоёр хүний дунд хамгийн гүн утгаараа амьд үлддэг. Судалгаагаар Валентины баярын үеэр дэлхий даяар ойролцоогоор нэг тэрбум гаруй ил захидал солилцогддог нь Зул сарын баярын дараа ордог хоёр дахь том ил захидлын улирал юм. Мөн АНУ-д л гэхэд жил бүр хэдэн тэрбум ам.долларын борлуулалт хийгддэг.Тиймээс энэ Валентинаар “миний заяаны хань хаана байна вэ” гэж асуухаас илүү “би хэн нэгний хувьд үнэ цэнтэй, тогтвортой, өсөлтөд бэлэн хүн байж чадаж байна уу” гэж өөрөөсөө асуух нь илүү бодитой. Жинхэнэ хайр олддог зүйл биш, хамтдаа бүтээдэг зүйл юм.

 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

2026-04-03

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

2026-04-03

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

2026-04-03

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

2026-04-03

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

2026-04-03

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

2026-04-03

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

2026-04-03

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

2026-04-03

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

2026-04-03

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

2026-04-03

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

2026-04-03

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2026-04-03

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

2026-04-03

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

2026-04-03

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

2026-04-03

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

2026-04-03

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

2026-04-03

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

2026-04-03

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

2026-04-02

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

2026-04-02