Индонезид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн түгшүүр зарлалаа
Б. Марал
2026-04-02
/
Дэлхий

Индонезид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн түгшүүр зарлалаа

 

Пүрэв гарагт Индонезын түүхэн Тернате арлын ойролцоо Молукка тэнгисийн хойд хэсэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, Зүүн Өмнөд Азийн хөрш орнуудад нь цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргасан тухай АНУ-ын Геологийн алба мэдээллээ.

Одоогоор байгалийн гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлэл ирээгүй байгаа боловч 5.0 хүртэлх магнитудын хүчтэй чичирхийлэл үргэлжлэн бүртгэгдэж байна гэж тус алба мэдээлжээ. Индонезын эрх баригчид Хойд Малуку болон Хойд Сулавеси мужуудад цунамийн түгшүүр зарлаад байна.

Газар хөдлөлтийн улмаас Тернате, Тидоре зэрэг хотуудын захиргаанаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэхийг үүрэг болгожээ. Орон нутгийн "Metro TV" сувгаар зарим барилга байгууламж эвдэрч сүйдсэн дүрс зургийг дамжуулж эхэлсэн байна.

АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүчийг анх 7.8 магнитуд гэж мэдээлж байснаа 7.4 болгосон байна. Газар хөдлөлтийн голомт нь 200 мянга гаруй оршин суугчтай Тернате хотоос 120 км-ийн зайд 35 км-ийн гүнд байжээ.

АНУ-ын цунамигаас сэрэмжлүүлэх албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтоос 1000 км (620 миль) радиус доторх Индонез, Филиппин, Малайз улсуудын эрэг дагуу цунамийн аюул нүүрлэж болзошгүй байна.

Индонезын зарим эргийн бүсэд далайн давлгааны өндөр 0.3-1 метр хүрэх төлөвтэй байна гэж Номхон далайн цунамийн аюулаас сэрэмжлүүлэх төв мэдээлжээ. Түүнчлэн Гуам, Япон, Папуа Шинэ Гвиней, Тайванийн эрэг орчмоор 0.3 метрээс доош өндөртэй давалгаа үүсэж болзошгүй байна.

Индонез нь тектоник хавтангуудын уулзвар буюу Номхон далайн "Галт цагираг" бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт байнга тохиолддог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28