Шатахууны гаалийн татварыг Засгийн газар тогтоох тогтоолын төслийг дэмжлээ
Б. Марал
2026-04-02
/
Улс төр

Шатахууны гаалийн татварыг Засгийн газар тогтоох тогтоолын төслийг дэмжлээ

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцээд дэмжлээ.

Ерөнхий сайд Н.Учрал танилцуулгадаа, Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж, өмнөх оныхоос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэлээ.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил дээрх үнэ өмнөх сарынхаас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1385 ам.доллар, Евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1410, Евро-5 Аи-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1206, Аи-95 авто бензин 441 ам.доллароор нэмэгдэж 1176, Аи-98 авто бензин 441 ам.доллароор нэмэгдэж 1226 болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн Аи-92 бензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200, Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, Евро-5 Аи-92 авто бензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, Аи-95 авто бензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотгов.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Пүрэвдаваа, Ч.Номин нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хаврын тариалалт, уул уурхайн үйлдвэрлэл эрчимжих энэ хугацаанд дизель түлшний үнэ нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Иймд хариу арга хэмжээ авах, цаашид Ойрх Дорнодын байдлаас шалтгаалж газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцөлд эрсдэлийн төлөвлөгөө гаргасан эсэхийг илүүтэй тодруулж, хариулт авлаа.

Ажлын хэсгээс “2025 онд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг батлуулсан. Энэ хуулийг олон улсын эрсдэлт нөхцөл байдал ойрын 5 жилд дуусахгүй гэдэг үндэслэлээр боловсруулж батлуулсан. Хуулийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3-6 сарын хадгалах агуулахыг барина гэсэн заалтыг тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 20 орчим аж ахуйн нэгж 24 агуулах барих төслийг эхлүүлэн энэ онд багтаан ашиглалтад оруулахаар танилцуулж, эхлэхэд бэлэн болсон. Нийтдээ 295 мянган м3 багтаамж бүхий агуулах энэ онд багтаж ашиглалтад оруулна” гэж байлаа.

Түүнчлэн тариалан эрхлэгчдийг үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт зохих арга хэмжээг авсан. Өнөөдөр хямд, арай боломжит үнээр тариалан эрхлэгчдэд шаардлагатай 10 мянган тонн дизель түлшийг нийлүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яамтай санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээ байгуулаад дөрөвдүгээр сарын 15-ны дотор энэ ажлыг зохион байгуулж дуусгана. Тэгэхээр тариалан эрхлэгчдын хувьд хаврын тариалалтдаа санаа зовох зүйлгүй гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгч байлаа. Ингээд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28